"Нутгийн хишиг" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залуусын боловсрол соёлыг дэмжих олон заалтуудыг тусгасан.
Энэ зорилтын хүрээнд аймгийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддоржийн ивээл дор, Монголын шатрын холбоо, Өмнөговь аймгийн шатрын холбоо хамтран "ЗҮҮН БҮС-2022" тэмцээнийг Даланзадгад хотноо зохион байгуулж байгаа юм.
Монголын шатрын хүчирхэг Зүүн бүсийн уламжлалт тэмцээн 5 сарын 28, 29-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тэмцээнд Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн 8 аймаг, Налайх, Багануур гэсэн 2 дүүргийн нийт 400 орчим шатарчид оролцож оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Зэрэг цол өндөр шатарчид оролцож байгаа нь чансаа өндөр тэмцээн болж буйг харуулж байгаа юм.
Шатрын спортыг хөгжүүлэх, бүх нийтийн хүртээл болгоход ач холбогдолтой тэмцээн болж байгааг зохион байгуулагчид болон шатарчид онцолж байна.






















Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.