Мэдээ

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО, DeMo Hub ХӨГЖЛИЙН ТӨВ ХАМТРАН АЖИЛЛАНА.

Монголын шатрын холбоо, DeMo Hub хөгжлийн төв байгууллагатай хамтран ажиллаж, цуврал тэмцээнүүд зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ ажил бодит үйл хэрэг болж "DeMo Hub хөгжлийн төвийн нэрэмжит Өсвөрийн шилдэг шатарчдын тэмцээн" 2022 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн DeMo Hub хөгжлийн төвийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇тэргүүн байранд дэлхийн 3 удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер "Гэгээн арвай" клубын тамирчин Д.Мөнхзул.
🥈дэд байранд өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн шатрын холбооны дэд мастер "Дагшаахүү" клубын тамирчин Л.Очирбат
🥉Гутгаар байранд "Босоо ноён" клубын тамирчин Х.Өлзийхишиг,
♦️4-р байранд "Гэгээн арвай" клубын тамирчин Б.Тэнүүнболд,
♦️5-р байранд"Элит Брайн" академийн тамирчин Н.Содбилэг нар тус тус эзэллээ.
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇тэргүүн байранд сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, дэлхийн шатарчдын холбооны дэд мастер "Босоо ноён" клубын тамирчин Х.Баясгалан,
🥈дэд байранд Зүүн азийн аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер "Мончесс Академи"-ийн тамирчин Н.Энхболор,
🥉Гутгаар байранд сурагчдын дэлхийн аварга, дэлхийн шатрын холбооны дэд мастер "Гэгээн арвай" клубын тамирчин Б.Энхсаран,
♦️4-р байранд Гэгээн арвай клубын тамирчин Д.Өнөрзул,
♦️5-р байранд "Шаг дуг цод" клубын тамирчин Б.Хүслэнзаяа нар тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон нийт тамирчдад спортын өндөр амжилт хүсье.👏👏👏https://chess-results.com/tnr642507.aspx?lan=1
11 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.