Монголын шатрын холбооны 2022 оны ээлжит II дахь удаагийн удирдах зөвлөлийн хурал танхим, цахимаар боллоо.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч
Э.Гурванбаатар удирдаж хуралдсан ба дараах шийдвэрүүдийг баталлаа.

Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж, удирдах зөвлөлийн гишүүдийн асуусан асуултанд хариуллаа.

ЕБС болон Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулах "Шатар" хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Дасгалжуулагч болон шүүгчдийн сургалтуудыг зөвлөлүүдэд чиглэл өгч зохион байгуулахаар төлөвлөлөө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.