Жил бүр уламжлал болгон зохиогддог өсвөрийн бяцхан шатарчдын хүсэн хүлээдэг "МИНИ ШАТАР" тэмцээний нээлтийн ёслолд МҮЭСТО-ны захирал Ц.Мөнхбаяр, МШХолбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар,
Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа улсын шүүгч FM Ч.Мөнхбат нар оролцож нийт тамирчдад амжилт хүслээ.
МҮЭ-ийн Соёлын төв ордноос санаачлан Монголын шатрын холбоо, Өсвөрийн шатарчдын клубуудын холбоотой хамтран Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой "Мини шатар-2022" шатрын тэмцээн 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Мини шатар-2022 тэмцээнд 6-12 насны 500 орчим хүүхэд багачууд оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. Маргааш тэмцээний шилдгүүд тодорно.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.