ОЛИМПИЙН НААДМЫН НАЙМ ДАХЬ ЭРХИЙН ЭЗЭН ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР ОЛИМПИЙН НААДМЫН НАЙМ ДАХЬ ЭРХИЙН ЭЗЭН ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР
ОЛИМПИЙН НААДМЫН НАЙМ ДАХЬ ЭРХИЙН ЭЗЭН ЭРДЭНЭБАТЫН БЭХБАЯР
Огноо:
2021-05-07 Эхлэх 2021-05-09 Дуусах

Танилцуулга


“Токио-2020” зуны олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн буюу Дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын нийслэл Софид эхэллээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Токиогийн олимпийн наадамд оролцох эрхээ халаасаллаа. Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадмын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрх болж байна. Бэхээ гавьяат дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс хараахан медаль хүртээгүй ч Европ тивд гурвантаа түрүүлсэн, Азербайжаны гүрж гаралтай хашир туршлагатай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор яллаа.
Тэрбээр маргааш алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы Юки Такахашитай даагаа нэхнэ.

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: