Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЧ БҮСГҮЙЧҮҮД БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОНО Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЧ БҮСГҮЙЧҮҮД БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОНО
Х.БОЛОРТУЯА ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЧ БҮСГҮЙЧҮҮД БҮТЭН БАГААРАА ОРОЛЦОНО
Огноо:
2021-05-07 Эхлэх 2021-05-09 Дуусах

Танилцуулга

“Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу бүтэн багаараа оролцохоор болов. 
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вероника Ивановаг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан. Манай бөх олимпийн эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа, үнэхээр хэлэх ч үг алга.

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: