МОНГОЛЫН БӨХЧҮҮД ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ, ХОС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРНЭ МОНГОЛЫН БӨХЧҮҮД ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ, ХОС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРНЭ
МОНГОЛЫН БӨХЧҮҮД ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ, ХОС МӨНГӨН МЕДАЛЬТАЙ ИРНЭ
Огноо:
2021-05-12 Эхлэх 2021-05-14 Дуусах

Танилцуулга


“Токио-2020” зуны олимпийн наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софид маргааш өндөрлөнө. Манай улс Балканы хойгт чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг, нийт таван тамирчин илгээснээс хоёр олимпийн эрхтэй, хос мөнгөн медальтай эх орондоо ирэхээр боллоо. Өчигдөр гавьяат тамирчин Э.Бэхбаяр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үзүүрлэсэн бол өнөөдөр ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын шигшээ барилдаанд “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Любовь Овчароватай барилдалгүй ялагдал хүлээж мөнгөн медаль хүртэв.
Ийнхүү Токиогийн зуны олимпийн XXXII наадамд чөлөөт бөхийн төрөлд есөн (эрэгтэйчүүдийн 57, 65, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг) тамирчнаа илгээхээр болов. Хүн төрөлхтөний спортын хамгийн том өрсөлдөөн олимпийн их наадам хаяанд ирлээ. Олимпийн эрхээ авсан тамирчдаа хоёрхон сарын дараа эхлэх олимпийн бэлтгэлээ шамдан хийж, өндөр амжилт гаргахыг хүсье.

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: