Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ 2020 ОНЫ УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
Нэг. Зорилго
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, тамирчдын чансааг тогтоох, суралцагч хичээлэгчдийн ур чадварыг сорих, баг тамирчдыг хамтын ажиллагааг хөгжүүлэх, ширээний теннисний спортыг өсвөр үе, хүүхэд залуус, нийслэлийн иргэд, олон нийтэд сурталчилах, МШТХ-ны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах шалгаруулалт тэмцээн юм.
Хоёр. Тэмцээн явагдах заал, талбай.
Улаанбаатар хотын Ширээний теннисний 2020 оны аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчид болон өсвөр нас Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах Ширээний теннисний “Оч” клубт, ахмадын насны ангилал БГДүүргийн 3-р хороонд байрлах “Нийслэл” клубт зохион байгуулагдана.
Гурав. Тэмцээн явагдах төрөл, оролцох тамирчид, хугацаа:
1. Өсвөр үе: Баг, нэг бүрчилсэн ХI/5-8 Оч клуб
10- с доош нас 2010 оноос хойш, 11-12 нас 2008–2009 он
13-15 нас 2005-2007 он 16-18 нас 2002–2004 он
2. Насанд хүрэгчид: Баг, нэг бүрчилсэн Х/30-ХI/1 Оч клуб
13-дээш нас
3. Ахмад: Нэг бүрчилсэн ХI/7-8 Нийслэл клуб
40-49 нас, 50-59 нас, 60-69 нас, 70-аас дээш нас
4. Тэмцээнд оролцогч өсвөр насны тамирчин нь тухайн дүүрэгт харьялалтай / оршин суудаг, сургуулийн харьялалтай, дүүргийн өсвөрийн шигшээ багт багтдаг, тухайн дүүргийн клубт хичээллэдэг/ хүүхдүүд анхан шатны дүүргийн тэмцээндээ оролцож шалгарсан байна.
5.Насанд хүрэгчид, Өсвөр үеийн насны ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй баг, нэг бүрчилсэн, Ахмад насны ангилал нэг бүрчилсэн тоглолтын төрлөөр зохион байгуулагдана.
6.Ганцаарчилсан тоглолт- Тойргын системээр явагдах ба шигшээ тоглолтонд хэсгээс 3 тамирчин шалгарч хасагдах системээр 5 үеэр тоглолт явагдана.№ | Баг | Улс | Аймаг/хот |
---|---|---|---|
1 | СБД-ТТАК | Монгол | Улаанбаатар |
№ | Нэр | Баг | Төрөл |
---|---|---|---|
1 | Отгонбаяр Шагдар | СБД-ТТАК | Athlete |
2 | Энхбат Сүхбат | СБД-ТТАК | Athlete |