Монгол Улсын аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн. Эрэгтэй Монгол Улсын аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн. Эрэгтэй
Монгол Улсын аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн. Эрэгтэй
Огноо:
2019-04-17 Эхлэх 2019-04-26 Дуусах

Танилцуулга Файл татах

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН 14 ДЭХ, Г.ХЭРЛЭНМӨРӨНГИЙН АНХНЫ ТҮРҮҮ

 

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулахэрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаасшалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчинтойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсынцолтой тамирчид байсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд голөрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн гэхэд болно. Хэрэв тэд адилханоноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээрБ.Мөнхжин түрүүлэх байлаа. Гэвч тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч,12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадсангүй, оноо хуваасан. Үүнийг их мастерчадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялалт байгуулснаар 14 дэх удаагаа улсын аваргаболлоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.

Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр чигээрээ “барианд орлоо”.Улсын аваргын анхны түрүүгээ авч буй тэрбээр өмнө нь мөнгө, хүрэл медаль тусбүр хоёронтаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМЭ.Хүслэн (“Алтанхүү” клуб)-гийнхувьд 9-р тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байсан. Харин ноднингийнаварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны хүчээр хүрэлмедалийн эзэн болсон байна.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ынгишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаатүрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг дараах холбоосоор үзнэ үү. 

http://fmjd.org/results/tournaments/2019/f_2065/final_standings&11.html

http://fmjd.org/results/tournaments/2019/f_2066/final_standings&11.html


 

 

 

Багууд

Баг Улс Аймаг/хот
1 "Шинэ Монгол" сургууль Монгол Улаанбаатар
2 "Роял" академи Монгол Улаанбаатар
3 "Алтан хүү" клуб Монгол Улаанбаатар
4 "Дебют" клуб Монгол Улаанбаатар
5 "Ирээдүй" клуб Монгол Улаанбаатар
6 "Хасу-Мегастарс" клуб Монгол Улаанбаатар
7 Увс аймаг Монгол Увс
8 48-р сургууль Монгол Улаанбаатар
9 "BBG master" клуб Монгол Улаанбаатар
10 "Хийморь хөлөг" клуб Монгол Улаанбаатар
11 "Сонгодог байрлал" клуб Монгол Улаанбаатар
12 "Дебют" клуб Монгол Улаанбаатар

Оролцогчид

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: