Монгол Улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн. Эмэгтэй Монгол Улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн. Эмэгтэй
Монгол Улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн. Эмэгтэй
Огноо:
2018-06-16 Эхлэх 2018-06-22 Дуусах

Танилцуулга Файл татах

Д.Эрдэнэбилэгийн 13 ДАХЬ, Б.Мөнхжингийн анхны түрүү

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсынаварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн 2018 оны зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байранд болж өндөрлөлөө. Энэудаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээшатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаарөрсөлдөв. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байсанюм.

Эрэгтэйчүүдийн ангилалд “Шинэ Монгол”сургуулийн тамирчин, Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг боломжит 22онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлэв. Тэрбээр 11 тоглохдоо 8 хожиж, 3тэнцсэн бөгөөд тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргалах болзлоо хангасанюм. Энэ нь гавьяатын улсын аваргын 13 дахь түрүү ажээ. Мөнгөн медалийг “Алтанхүү” клубийн тамирчин, Олон улсын их мастер Равжирын Манлай, хүрэл медалийг“Хасу Мегастарс” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер ЦогтбаатарынСүхбат нар тус тус хүртлээ. Тэд адилхан 15 оноо, 5 хожилтой гарсан ч нэмэлтүзүүлэлт буюу коэффициентийн давуугаар Р.Манлай өмнө нь бичигдсэн юм.  

Харин эмэгтэйчүүдийн аварга эцсийн мөчидтодорсон. Сүүлчээсээ өмнөх тавил буюу 10-р тойргийн дараа М.Нямжаргал,Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин нар адилхан 13 оноотой байлаа.Шийдвэрлэх 11-р тойрогт "Хасу Мегастарс" клубийн тамирчин, спортынмастер Баатархүүгийн Мөнхжин ноднин жилийн улсын аварга Е.Ариунзаяаг буулганавснаар 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 14 настайдаа насанд хүрэгчдийн улсынаварга цолыг анх удаагаа хүртэж, 2008 онд Б.Нандинцэцэгийн тогтоож байсанрекордыг давтсан юм. Түүний гол өрсөлдөгчид бүгд оноо хуваасан бөгөөд тэмцээнийдотоод журам есоор цэвэр хожлын давуугаар Батдэлгэрийн Нандинцэцэг мөнгө, ГанбаагийнХэрлэнмөрөн хүрэл медаль хүртлээ. 

Тэмцээнийг Монголын даамын холбооныерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдодмөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсанюм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг https://toernooibase.kndb.nl/opvraag/standen.php?taal=1&kl=94&Id=7082&jr=18 холбоосоор үзнэ үү. 

Багууд

Баг Улс Аймаг/хот
1 "Хасу-Мегастарс" клуб Монгол Улаанбаатар
2 "Victory" клуб Монгол Улаанбаатар
3 "Алтан хүү" клуб Монгол Улаанбаатар
4 "Шавь" клуб Монгол Улаанбаатар
5 "Сонгодог байрлал" клуб Монгол Улаанбаатар
6 "Алдар" спорт хороо Монгол Улаанбаатар
7 "Хасу-Мегастарс" клуб Монгол Улаанбаатар
8 "Дебют" клуб Монгол Улаанбаатар
9 Гуравт майнинг Монгол Улаанбаатар

Оролцогчид

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: