10м хийн бууны аварга шалгаруулах тэмцээн 10м хийн бууны аварга шалгаруулах тэмцээн
10м хийн бууны аварга шалгаруулах тэмцээн
Огноо:
2021-11-30 Эхлэх 2021-12-03 Дуусах

Танилцуулга Файл татах

Монголын буудлага спортын холбооноос зохион байгуулсан Хийн бууны аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 12-р сарын 05-ны өдрүүдэд Техник спортын төв ТӨААТҮГазрын 10м-ийн тирэнд  хийн гар буу, хийн урт бууны төрлөөр Насанд хүрэгчид, Залуучууд, Өсвөр, Сонирхогчдын ангилалаар 4 өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.Энэ тэмцээний онцлог зүйл нь анх удаа орон нутгийн баг тамирчид онлайн хэлбэрээр тэмцээндээ оролцсон явдал байлаа.Дорнод аймаг, Орхон аймаг, Дундговь аймгийн баг тамирчид онлайн тэмцээнд оролцсоноор Ковид-19 цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийн дагуу олон хүн цуглуулахгүй, хүн хоорондын зай барих, 1 удаа 10-аас дээш тамирчин буудахгүй зэрэг халдвар хамгааллын дэглэм чанд сахиж байгаа энэ цаг үед их зөв зүйтэй шийдэл боллоо гэж үзэж байна.Тэмцээнд 17 байгууллагын 137 тамирчид оролцон цэц мэргэнээ шалгалаа.Үүнээс Хэнтий , Хөвсгөл , Булган, Сүхбаатар аймгийн тамирчид хүрэлцэн ирж оролцсон.Буудлага спортыг сонирхогчдын хүсэлтээр сонирхогчдын ангилал оруулан тэмцээнээ явуулж дүнгээ гаргалаа.

Байгууллагын дүнгээр болон хувийн амжилтаар шагналт 6 байр шалгаруулж медаль, өргөмжлөлөөр шагналаа. 

Багууд

Баг Улс Аймаг/хот
1 Орхон аймаг Монгол Орхон

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: