Монгол улсын гавъяат тамирчин М.Жанцанхорлоо агсны  нэрэмжит тэмцээн-2021 он Монгол улсын гавъяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит тэмцээн-2021 он
Монгол улсын гавъяат тамирчин М.Жанцанхорлоо агсны  нэрэмжит тэмцээн-2021 он
Огноо:
2021-12-16 Эхлэх 2021-12-20 Дуусах

Танилцуулга Файл татах

МУГТ М.ЖАНЦАНХОРЛОО АГСНЫ НЭРЭМЖИТ 3-Р  

ТЭМЦЭЭНИЙ  ИЛТГЭХ ХУУДАС

 

2021.12.18-22-ны хооронд                                                      Улаанбаатар хот

МБСХ, ТСТөвтэй хамтран зохион байгуулсан Буудлага спортын ууган  гавъяат тамирчин  М.Жанцанхорлоо агсны нэрэмжит 3-р тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 18-ноос 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд ТСТ ТӨҮГ-н 10м-ийн тирэнд 14 ангилалаар 5 өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 14 дасгалд аймаг орон нутаг, салбарклубуудын 17 байгууллагын эрэгтэй 55, эмэгтэй 90 нийт 145 тамирчид өрсөлдсөнөөс спортын зэрэгтэй болон зэрэггүй шинэ тамирчид50 гаруй хувийг эзэлж байгаа нь шинэ залуу тамирчдаар хүрээгээ тэлж байгааг харуулж байна.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Улсын шүүгч ОУХМЦ.Мөнхзул, Нарийн бичгийн шүүгчээр ОУШ Д.Сонинбилэг, галын шугамын шүүгчээр ОУШ Г.Тэгш-Үйлс , Байны шугамын шүүгчээр ОУШ Д.Батсуурь нарын бүрэлдэхүүн Олон улсын буудлагын холбооны дүрмийн дагуу шүүж буу, хувцас хэрэглэлийн үзлэгийг дүрмийн хүрээнд хийж явуулсан.

Нийт тэмцээнд оролцогч тамирчдыг галын шугаманд орохоос өмнө Ковид-19-ын түргэвчилсэн тестеер шинжилгээ авч халдвар хамгааллын дэглэмийг сахин ариутгал, халдвар хамгааллыг сахиж УОК-ын гаргасан тэмцээн уралдааны үед баримтлах зохих шийдвэрийн дагуу  хүн хоорондын зай барих, маск, гар ариутгал тогтмол хийлгэх, ээлж хооронд тир, талбайд ариутгалыг мананцар буугаар хийж цонх  онгойлгон агаар сэлгэж зохион байгууллаа.                                                         

Эндээс харахад нийт оролцогчдын дийлэнх хувийг  нь өсвөр, залуучуудын эмэгтэй тамирчид эзэлж байгааг манай багш дасгалжуулагч нар анхааралдаа авч эрэгтэй өсвөр, залуучуудын ангилалд гар буу, урт бууны төрлөөр шинэ элсэлт авч тамирчдын хүрээгээ тэлэх нь чухал болохыг хэлэх нь зүйтэй байх.

10м-ийн хийн урт бууны дасгалын Залуучуудын охидын ангилалд өрсөлдсөн хамгийн залуу оролцогч 11 настай Булган аймгийн тамирчин Э.Энххүслэн нь /2021-12-02-05нд болсон хийн бууны аварга шалгаруулах тэмцээнд 1-р зэрэг биелүүлсэн/ 4 дэх удаагаа тэмцээнд оролцоод 572 онож Спортын дэд мастер, ТСТөвийн тамирчин Б.Энхрий 571 онож спортын дэд мастерын болзол, Хийн гар бууны төрөлд  ТСТөвийн шинэ залуу тамирчин Э.Энхнамжил 372 онож спортын дэд мастерын болзол хангалаа.

Буудлага спортын 1, 2, 3-р зэргийн болзолыг 7 тамирчин шинээр биелүүлсэн.

 

 

Илтгэх хуудас бичсэн:                                   Д.Сонинбилэг

 

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: