ОУХМ, Монгол улсын рекордч Т.Цогбадрах агсны нэрэмжит 6 дахь тэмцээн ОУХМ, Монгол улсын рекордч Т.Цогбадрах агсны нэрэмжит 6 дахь тэмцээн
ОУХМ, Монгол улсын рекордч Т.Цогбадрах агсны нэрэмжит 6 дахь тэмцээн
Огноо:
2019-09-22 Эхлэх 2019-09-27 Дуусах

Танилцуулга Файл татах

МОНГОЛЫГ БУУДЛАГА СПОРТЫН ОУХМ, МОНГОЛЫН РЕКОРДЧ

 Т.ЦОГБАДРАХ АГСНЫ НЭРЭМЖИТ

ТЭМЦЭЭНИЙ ИЛТГЭХ ХУУДАС

 

2019.09.22-27-ны хооронд                                                       Улаанбаатар хот

Монголын буудлага спортын ОУХМ, Монголын рекордч Т.Цогбадрах агсны нэрэмжит цуврал 6 дугаар тэмцээнийг  МБСХ-ноос  батлагдсан зааврын дагуу, буудлага спортын 12 төрлөөр 2019 оны 09 сарын 22-27-ны өдрүүдэд  ТСТөвийн 10м, 25м, 50м-ийн гадна тирэнд амжилттай зохион байгуулан дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд 13 дасгалд  41 эрэгтэй, 64 эмэгтэй нийт 105 тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй ОУХМ тамирчин 7, эмэгтэй ОУХМ 14, спортын мастер  эрэгтэй 9, эмэгтэй 15, СДМ 13 , зэрэгтэй тамирчид 68 оролцлоо. 

Тус тэмцээнийг буудлагын ОУХолбооны дүрмийн дагуу шүүж, бууны болон хувцасны үзлэгийг тэмцээний өмнө болон тэмцээний дараа

Хийн урт бууны төрөлд СМ Б.Сугар багшийн дасгалжуулсан тамирчин О.Цолмонбаяр 580 оноогоор Спортын мастер, Хэнтий аймгийн өсвөрийн тамирчин Б.Эрхэмбаяр 580 онож Спортын мастер , Б.Баттогтох багшийн дасгалжуулсан С.Өлзийхишиг 584, Г.Хоролсүрэн багшийн дасгалжуулсан Д.Уянга 571, Т.Далайцэрэн 572 онож Спортын дэд мастер, Ц.Мөнхзул багшийн  дасгалжуулсан М.Болормаа 555 онож Спортын дэд мастерын болзол , спортын 2-р зэргийг 1 тамирчин, 3-р зэргийг 1 тамирчин тус тус биелүүллээ. 

 

           

                            Илтгэх хуудас бичсэн:                           Д.Сонинбилэг

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: