Улаанбаатар хотын 2018 аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Улаанбаатар хотын 2018 аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн
Улаанбаатар хотын 2018 аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн
Огноо:
2018-03-31 Эхлэх 2018-04-19 Дуусах

Танилцуулга Файл татах

Монгол Улсын “Биеийнтамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынЗахиргачийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх насныхүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийнтамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнтгимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 48 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уламжлалт тэмцээн нь 2 үе шаттай зохионбайгуулагдаж, Анхан шатны буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 04-р сарын 12-ны дотор явагдаж тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 128 цэцэрлэгийн 3840 хүүхэд оролцлоо.

Нийслэлийн шигшээтэмцээнийг 2018 оны 04-р сарын 20-ны өдөр “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулж, тэмцээнд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 27 цэцэрлэгийн 810 хүүхэд багачууд ур чадвар,авъяасаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нэгдсэн дүнгээр эхний байруудад

 1-р байрт Б.Алтаннавч эрхлэгчтэй БГД-ийн94-р цэцэрлэг 18.6 оноогоор

 2-р байрт Н.Нарангэрэл эрхлэгчтэйСХД-ийн 113-р цэцэрлэг 18.4 оноогоор

 3-р байрт С.Уламбаяр эрхлэгчтэйБГД-ийн 85-р цэцэрлэг 18.2 оноогоор

4-р байрт С.Энх-Ариун эрхлэгчтэй СХД-ийн 110-р цэцэрлэг 18.1 оноогоор

 эхний байруудад шалгарч алт, мөнгө,хүрэл медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Мөн тусгай шагналын эздээр дараахи цэцэрлэгүүд шалгарлаа.

-       “Уран чадвар” тусгай шагналаар: Баянгол дүүргийн157-р цэцэрлэг 

-       “Шинэлэг санаа” тусгай шагналаар: СБД-ийн 143-рцэцэрлэг

-       “Шилдэг хэмнэл” тусгай шагналаар: БГД-ийн 96-рцэцэрлэг

-       “Шилдэг уран зохиомж” тусгай шагналаар: Сонгинохайрхандүүргийн 112-р цэцэрлэг

-       “Шилдэг хөгжим” тусгай шагналаар: Баянзүрхдүүргийн 61-р цэцэрлэг

-       “Үзэгчдийн ташаал” тусгай шагналаар:Сонгинохайрхан дүүргийн 118-р цэцэрлэг

-       “Шилдэг зохион байгуулалтай” тусгай шагналаар: Багануурдүүргийн 138-р цэцэрлэг

-       “Шилдэг хөгжөөн дэмжигчдтэй” тусгай шагналаар:БЗД-ийн 59-р цэцэрлэг тус тус тусгай шагналын эздээр шалгарлаа.

Зохион байгууллагчдынзүгээс тэмцээнд оролцсон бүх цэцэрлэгт өргөмжлөл, цом, хүүхдүүдийг батламж, дурсгалынзүйлээр шагналаа.

 Олон жил бяцхан шавь нараа тэмцээнд бэлтгэноролцуулсан багш нарыг Монголын үндэсний олимпын хорооны хүндэт өргөмжлөл,дурсгалын зүйлээр шагналаа.               

   Дүүргүүдийнаварга шалгаруулах анхан шатны тэмцээнд цэцэрлэгүүдийн оролцоо өмнөх жилүүдээсилүү сайн байлаа.

Тэмцээнд оролцож буйцэцэрлэгийн хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарынур чадвар, туршлага жилээс жилд сайжирч байгаа нь сайшаалтай байна. Энэ тэмцээннь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ачхолбогдолтой тэмцээн юм.

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: