Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
“Цасныбаяр” арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засагдаргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нутгийнзахиргааны байгууллагууд, агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар,түүний харьяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодзэрэг 200 гаруй байгууллагын 10000 гаруй ажилтан, албан хаагч, иргэд оролцожамралтынхаа өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.
Нээлтийн ажиллагаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсантөслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч, хадагтай Ш.Анхмаа,Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Хан-Уулдүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцож, Ш.Анхмаа дарга нээж үг хэлсэн.
Нээлтийн үеэр Онцгой байдлынерөнхий газрын Аврах тусгай ангийн шүхэрчид нийслэлийн тугийг агаарт хөөргөж,агаарын үзүүлбэр үзүүлсэн бол Монголын Мото спортын холбооны тамирчид үзүүлэхтоглолтоо хийсэн.
Монгол Улсын Гавъяат тамирчин,“Рио – 2016” Зуны олимпийн ХХХI наадмын хүрэл медальт Д.Отгондалай Нийслэлийнболон дүүргийн харьяа байгууллагуудаас 2017 оны биеийн тамир, спортын үйлажиллагаагаараа тэргүүлж эхний 5 байр эзэлсэн байгууллагын биеийн тамирынхамтлагуудын төлөөллийн хамт “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын “Цасны баяр”арга хэмжээний “Галт бамбар”-ыг барин тайзны өмнүүр гүйж Нийслэлийн Засагдаргын орлогч Ш.Анхмаад өглөө. Ш.Анхмаа дарга НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр,НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нарын хамтаар “МөнгөнУлаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.