”Улаанбаатар спорт-2018" биеийн тамир, спортын өдөрлөг ”Улаанбаатар спорт-2018" биеийн тамир, спортын өдөрлөг
”Улаанбаатар спорт-2018" биеийн тамир, спортын өдөрлөг
Огноо:
2018-10-05 Эхлэх 2018-10-05 Дуусах

Танилцуулга Файл татах

”УЛААНБААТАРСПОРТ-2018” БИЕИЙНТАМИР,

СПОРТЫН ӨДӨРЛӨГ

  Монгол Улсын нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойг тэмдэглэнөнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Улаанбаатарспорт-2018” Биеийн тамир, спортын өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 06-ныөдрийн 11.00-16.030 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Энэхүү бүхнийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оныүйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхүндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/179 дүгээр захирамжийгхэрэгжүүлэх, Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчилах, иргэд, өсвөрүе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахад оршино.

Өдөрлөгийнажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод,дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэлхотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийнспортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 70 гаруйбайгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Нээлтийнажиллагаанд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, Нийтийнбиеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, Спортын хөгжлийн хэлтсийндарга С.Саранцэцэг нар оролцлоо.

А.Талбайд явагдах үйл ажиллагаанууд

Дүүрийнбиеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаабайгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд үйл ажиллагаа явууллаа.

 Үүнд:

1. Дүүргүүдийн БТСХороод, өсвөрийн шигшээ багуудын танилцуулга,ажлын тайланг иргэдэд сурталчлах, спортын секц, дугуйлангийн бүртгэл явуулах

2. Нийслэлийн Иргэдийн спортын наадмын ажиллагаагсурталчилах г.м.

Б. Иргэдийн дунд зохион байгуулах спортын уралдаантэмцээнүүд

        1. Шатар

        2. Сагсанбөмбөг

        3. Хөлбөмбөг

Төвтайзан дээр дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, өдөрлөгийнажиллагаанд хамтран оролцож байгаа байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна.

Төв тайзан дээр явагдах үйл ажиллагааны хуваарь:

11:00-11:30   “UBlSPORT”-2018 Биеийнтамир, спортын өдөрлөгийн нээлт

11:30-12:00   Сүхбаатар дүүрэг

Улсын хэмжээний Нийслэлийн иргэдийн спортын их наадмыннээлт

12:00-12:30   Сонгинохайрхан дүүрэг

12:30-13:00   Хан-Уул дүүрэг

13:00-13:30   Баянгол дүүрэг

13:30-14:00   Баянзүрх дүүрэг

14:00-14:30   Налайх дүүрэг

14:30-15:00   Чингэлтэй дүүрэг

15:00-15:30   Багануур, Багахангай дүүрэг

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: