Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам
Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам
Огноо:
2017-02-28 Эхлэх 2017-11-05 Дуусах

Танилцуулга Файл татах

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, НийслэлийнЗасаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааныхөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхзорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны 03 дугаар сараас 11дүгээр сарын 06-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийндасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттайявагдаж өндөрлөлөө.

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноосдэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөртутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дорявагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх, 31-ээс дээш настайнийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтойтамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсанбаг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь биебядрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир,спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыгөрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноосшалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл,дүүргийн Иргэдийн спортын VI наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийншатанд нийлээд 4200 байгууллагын 90000 гаруй иргэн хамрагджээ.

Наадмын шигшээ тэмцээн, нээлт, хаалтын ажиллагаанд:

-     Нийслэлийн намын бүлгийн дэд дарга, Нийслэлийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын тэргүүлэгч С.Мөнхчулуун

-     Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ё.Цацралтуяа

-     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаМ.Эрдэнэжаргал

-     Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн

-     Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл

-     Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил

-     Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирынхэлтсийн дарга А.Болдмаа

-     Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Спортын хөгжлийн даргаС.Саранцэцэг  

-     Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба

-     Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга С.Эрдэнэбат

-     Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр

-     Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү,

-     Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан

-     Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир,спорт хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Спорт явган аялалынтэмцээн

1-р байр:  Баянзүрхдүүргийн 5-р хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн22-р хорооны баг

3-р байр:  Багахангайдүүргийн 1-р хорооны баг

 

Ширээний шагайн наадгайнтэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 17дугаар хорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 5 дугаар хорооныбаг

3-р байр:  Багануур дүүргийн 5 дугаар хорооны баг  

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Сүхбаатар дүүргийн 19дүгээр хорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 5 дугаархорооны баг

3-р байр:  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг  

Олс таталтын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээрхорооны баг

2-р байр:  Хан-Уул дүүргийн 16 дугаархорооны баг

3-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны баг 

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 16дугаар хорооны баг

2-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээрхорооны баг

3-р байр:  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг  

Хийн дасгалын тэмцээн

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 6дугаар хорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооныбаг

3-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг 

31 - 55 хүртэлх насны ангилалд:

1-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 14дүгээр хорооны баг

2-р байр:  Сүхбаатар дүүргийн 12дугаар хорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг  

Аэробикийн тэмцээн 

56 ба түүнээс дээш насны ангилалд:

1-р байр:  Баянгол дүүргийн 1 дүгээрхорооны баг

2-р байр:  Чингэлтэй дүүргийн 3 дугаархорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 3 дугаар хорооны баг  

31-55 хүртэлх насны ангилалд:

1-р байр:  Налайх дүүргийн 2 дугаархорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 14дүгээр хорооны баг

3-р байр:  Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

Софт волейболын тэмцээн

1-р байр:  Чингэлтэй дүүргийн 19дүгээр хорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 15дугаар хорооны баг

3-р байр:  Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг

Волейболын тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Баянзүрх дүүргийн 18 дугаархорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 6 дугаархорооны баг

3-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг  

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Баянгол дүүргийн 4 дүгээрхорооны баг

2-р байр:  Сонгинохайрхан дүүргийн 1дүгээр хорооны баг

3-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг  

Сагсан бөмбөгийн тэмцээн

эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Хан-Уул дүүргийн 2 дугаархорооны баг

2-р байр:  Налайх дүүргийн 2 дугаархорооны баг

3-р байр:  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг  

эрэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр:  Багануур дүүргийн 1 дүгээрхорооны баг

2-р байр:  Баянгол дүүргийн 6 дугаахорооны баг

3-р байр:  Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг нар тустус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын бүх үе шатуудад баг тамирчдааамжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж, дараах хороодод"Шилдэг хороо" шагнал гардуулсан.

Б.Гэрэлмаа засаг даргатай Багахангай дүүргийн 1 -р хорооны “Хангай” баг

Л.Эрдэнэтуяа засаг даргатай Багануур дүүргийн 1-р хорооны “Нүүрэнтээнзолбоо” баг

Д.Дорждулам засаг даргатай Баянгол дүүргийн 4 -р хорооны “Цоглог” баг

Б.Болормаа засаг даргатай Баянзүрх дүүргийн 26 -р хорооны “Уухай” баг

Д.Мөнхбаяр засаг даргатай Налайх дүүргийн 5 -р хорооны “Шонхорууд” баг

Г.Оюунчимэг засаг даргатай Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны “7 бурхан”баг

Ё.Цацралтуяа засаг даргатай Хан-Уул дүүргийн  8-р хорооны “Хан-Уул” баг

Н.Оюунгэрэл засаг даргатай Чингэлтэй дүүргийн 19- р хорооны “Согоот” баг

Шилдгийн шилдэг хороогоор Л.Отгонцэцэг засаг даргатай Сүхбаатар дүүргийн          7-р хорооны “Харцагууд” багшалгарлаа.

Нийслэлийн шигшээтэмцээнд нийлбэр дүнгээр:

1-р байр Чингэлтэй дүүрэг                   

2-р байр Налайх дүүрэг

3-р байр Сонгинохайрхан дүүрэг

4-р байр Баянгол дүүрэг

5-р байр Багануур дүүрэг

6-р байр Баянзүрх дүүрэг

7-р байр Хан-Уул дүүрэг

8-р байр Сүхбаатар дүүрэг

9-р байр Багахангай дүүрэг шалгарсан бөгөөд байгууллагуудыг цом, өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнав.

 

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын мэдээ мэдээллийг www.sport.ub.gov.mn, www.news.mn, facebook.com, www.ulaanbaatar.mn сайтадбайршуулж, MҮОНTV, TV5 телевизэд ярилцлага, мэдээ өгүүллээ.

Тус арга хэмжээгээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн MNB спортыналба 50 минутын нэвтрүүлэг бэлтгэн 2017.11.12-ны 17:30 минутанд “Спорт таныамралтанд” хөтөлбөрөөр олон нийтэд хүргэнэ гэжНийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: