Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн
Улаанбаатар хотын 2017 оны аварга шалгаруулах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн
Огноо:
2017-04-10 Эхлэх 2017-05-06 Дуусах

Танилцуулга Файл татах

 Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиргачийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 44 дэхь жилдээ 2 үе шаттайгаар зохион байгуулж явууллаа.

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, ЕБС-ийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.

I шат буюу анхан шатны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 04-р сарын 22-ны өдрийн дотор зохион байгуулан явууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд давхардсан тоогоор Нийслэлийн 8 дүүргийн 35 сургуулийн 2500 гаруй сурагчид оролцлоо.

II шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээнийг 2017 оны 05-р сарын 01-02-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт зохион байгууллаа.  Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 30 сургуулийн 34 багийн 540 сурагч оролцлоо.

    Тэмцээний дүнгээр :

           А. Бага насны ангилалд:                                         

1-р байрт       Т.Цэрэн дасгалжуулагчтай СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн I бага

                        сургууль 18.5 оноогоор                   

2-р байрт       Б.Энхтуяа дасгалжуулагчтай СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн II бага

сургууль  18.05 оноогоор      

3-р байрт       Р.Болормаа дасгалжуулагчтай СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн III бага

                        сургууль 17.95 оноогоор

4-р байрт       Э.Нямтуяа дасгалжуулагчтай ХУД-ийн “Монгол Оюун” XXI зуун

                     сургууль 16.95 оноогоор тус тус шалгарлаа.

Б. Дунд насны ангилалд:

1-р байрт       Ш.Оюунчимэг дасгалжуулагчтай ЧД-ийн 5-р сургууль 17.3 оноогоор

2-р байрт       Р.Алтанхуяг дасгалжуулагчтай СХД-ийн 106-р сургууль 16.5 оноогоор

3-р байрт       С.Батсүрэн дасгалжуулагчтай 4-р сургууль 16.2 оноогоор тус тус

шалгарлаа.

В. Ахлах насны ангилалын багийн төрөлд:

1-р байрт       Ц.Ганбаатар дасгалжуулагчтай СХД-ийн Ирээдүй цогцолбор 2-р дунд сургууль 17.6 оноогоор

2-р байрт       Ж.Чулуунцэцэг дасгалжуулагчтай ХУД-ийн 34-р сургууль 17.3 оноогоор

3-р байрт       Б.Хаштайш дасгалжуулагчтай БЗД-ийн 97-р сургууль 16.9 оноогоор тус тус алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Тэмцээнд оролцсон бүх сурагчдад батламж, тэмцээнд 3 насны ангилалаар тус бүрт баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч нарыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.               

            Дүүргүүдийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулиудын  оролцоо хангалтгүй байлаа.

Тэмцээнд оролцож буй сурагчдын дасгалын гүйцэтгэл, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага жилээс жилд сайжирч байгаа нь сайшаалтай байна.

  


Багууд

Багийн мэдээлэл байхгүй байна

Оролцогчид

Оролцогчидын мэдээлэл байхгүй байна

Тоглолтууд

Тоглолтын мэдээлэл байхгүй байна

Медаль

Медалийн мэдээлэл байхгүй байна
Хуваалцах: