Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
”UB∙SPORT”-2017 Биеийн тамир,спортын өдөрлөг
зохион байгуулсан тухай
Нийслэлийн өдрийгтэмдэглэн өнгөрүүлэх Нийслэлийн Засаг даргын А/686 дугаар захирамжийн хүрээндиргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татаноролцуулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд”UB∙SPORT”-2017 Биеийн тамир, спортын өдөрлөгийг зохион байгууллаа. Нийслэл,дүүргийн Биеийн тамир, спортын хороодын 93албан хаагч, Спортын 8 /Их талындуулиан ТББ, Монголын Ширээний теннисийн холбоо, Монголын Гимнастикийн холбоо,Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Мэргэжлийн экстрем холбоо, МонголынШатрын холбоо, Монголын Ширээний шагайн холбоо, Монголын Дугуйн холбоо/ холбоо,Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ багийн 18 тамирчин, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн 375 тамирчин, Нийслэлд үйл ажиллагааявуулдаг фитнес клуб /Олимпус/, Усан бассейн /Баянзүрх, Баянгол,Сонгинохайрхан/, Төрийн бус байгууллага /Тэнгэрийн увидас, Дэвжих/-ууд, Спортбүжгийн хамтлагууд, Геронтологийн Үндэсний төвийн мэргэжилтнүүд зэрэг 75 байгууллагын 2200 иргэн оролцож, үзэж сонирхсон иргэд /2000/-ээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаа.