Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухайхууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 189 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотынЗахиргачийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засагнийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүлэх, ерөнхийболовсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөрхөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулахзорилгоор Уран хөдөлгөөнт гимнастикийнтэмцээнийг 1973 оноос 46 дахь жилдээ тасралтгүйзохион байгууллаа.
Нийслэлийн Спортын хорооноос ЕБС-ийн бага, дунд ангийнсурагчдын заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж,ЕБС-ийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварйгдээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.
Үүний үр дүнд тэмцээнд оролцож буй ЕБС-ийн бага ангийнсурагчдын дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар,туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ерөнхий боловсролынсургуулийн сурагчдын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохионбайгуулагддаг ба 2019 оны 04 дүгээр сарын 14-ний дотор явагдсан анхан шатнытэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 45 сургуулийн 3000 сурагч оролцлоо.
Нийслэлийн шигшээ тэмцээнийг 2019 оны 04-р сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт зохион байгуулж 9 дүүргийн 22 сургуулийн 34 багийн 540 сурагчур чадвар, авъяасаа сорин өрсөлдлөө.