Дамдин Намсрай

Дамдин Намсрай

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1907-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Монгол улсын шатрын анхны аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэнхүн бол манай нэрт ахмад шатарчин Д.Намсрай мөн.

Тэрээр 1907 онд Дорнод аймгийн Булган сумын Сүмбэр гэдэг газартөржээ. Намсрай 1943 онд Дорно дахиныг судлах институтыг төгссөн манай ахмад сэхээтнүүдийннэг байлаа.

Намсрай 1948 онд зохиогдсон улсын шатрын аварга шалгаруулаханхдугаар тэмцээнд 13 шилдэг шатарчин оролцсоноос 9,5 оноо авч түрүүлэн шилжин явахмөнгөн цомоор шагнуулж байжээ.Манай улсад төдийгүй Ази тивд анхны олон улсын тэмцээн1956 онд Улаанбаатар хотноо зохиогдоход амжилттай оролцож мөн ондоо шатрын спортынмастер болжээ. Түүний бие Хөдөлмөр нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд 6 удаатүрүүлсэн ба улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 10 удаа оролцож 3 медаль хүртжээ.

   Д.Намсрай нь1954-1957 онд Биеийн тамирын хороонд шатрын секцийг удирдаж байсан ба 40 гаруй жилшатрын хөлгийн ард сууж өрсөлдөхдөө залуу халаа, хойч үеийнхэндээ үлгэр дууриалболсоор ирсэн манай улсын шатрын спортын нэрт зүтгэлтэн юм.

Тэрээр төрийн өндөр алба, түүний дотор МҮЭ – ийн төв зөвлөл,Холбооны байгууллагууд болон 1940-1948 онуудад Тээврийн яамны сайдын албыг хашижявжээ.

Д.Намсрайн хөдөлмөр зүтгэлийг монголынтөрөөс үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиудаар шагнажээ.
Тэмцээн Төрөл Огноо Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 1-р тэмцээн Default 2021-03-05 Шатар 1тойрог
Медаль Тэмцээн Огноо Спорт Ангилал
G
БНМАУ-ын аварга шалгаруулах 1-р тэмцээн 2021-04-06 Шатар 1тойрог

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: