Цэрэндорж Цэдэнжав

Цэрэндорж Цэдэнжав

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1913-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

"Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм" хэмээх алдарт дөрвөн мөртийг шүлэглэсэн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, Монгол улсын анхны спортын мастер, Монгол улсын шатрын хоёр дахь аварга, Б.Бааст, Ц.Түмэнбаяр гэх мэт тэр үеийнхээ зарим залуу зохиолчийн багш, халамжлан хүмүүжүүлэгч Ц.Цэдэнжав нь гуай 1913 онд Буриад монголын Ар живхээсэи гэдэг газар төрж, долоон насандаа Ар Монголд орж ирэн одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт суурьшжээ.


1930 онд Ононгийн бага сургууль, 1932 онд багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж, 1932-1940 онд Улаанбаатар хот, Дорнод Сэлэнгэ аймагт сургуулийн багш, захирал, 1941 оноос Шинжлэх ухааны хурээлэнд түүхийн тасгийн эрхлэгч, дараа нь "''Залуучуудын үнэн", "Хөдөлмөр" сонин "Матар" сэтгүүлд ажиллаж байлаа. Мөн хэвлэлийн утга зохиол хянах газар /галивлет/-г анх 1947 онд байгуулагдахад тэнд томилогдож хэдэн жил ажилласан. 1950-иад оноос тухайн үеийн намын уриалгаар хөдөө явж Хэнтий, Төв аймагт сумын сургуулийн захирал, нэгдлийн орлогч болон даргаар ажилласан. Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор, мөн хорооны дэргэдэх үлгэрийн танхимд ажиллаж байсан.

Түүний Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм хэмээх алдарт дөрвөн мөрт нь хилийн застав, цэргийн ангиудын алдрын танхим, сургууль соёлын байгууллагын самбар ханан дээр бичигдсэнээс гадна түүний өсөж өндийсөн Хэнтий аймгийн Батширээт суманд хөшөө болон сүндэрлэсэн байдаг юм.

Яруу найрагч энэхүү шүлгээ 1949 онд тэрлэжээ. "Миний нутаг" хэмээх энэхүү алдартай шүлгээс гадна “Өлгий дээр чинь”, “Хилчин”, “Талын манхан” “Хаврын урь” “Ерөө голын охин” “Рихард Зорге” зэрэг олон алдартай шүлэг найраглал, роман бичиж байсан.

Миний нутаг, Өлгий дээр чинь ,Хэрлэн Хаврыг дуулъя зэрэг шүлэг найраглал дурьдатгал туурвисныг төр,засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаантугийн одонгоор 3 удаа Алтан гадас одонгоор 2 удаа Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиуд,Засгийн газрын жуух, Батлан хамгаалахын хүндэт тэмдэг, Онц хилчин тэмдгээршагнаж байсан бөгөөд Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн цөөхөн ахмад зохиолчдын нэг юм.

Түүнчлэн Ц.Цэдэнжав нэрт яруу найрагч төдийгүй шатрын спортоор хичээллэн Монгол улсын хоёр удаагийн аварга болж байжээ. Тэрбээр Монгол улс 1950 онд спортын мастер цол бий болгон олгоход ¹1 үнэмлэхийг  Ц.Цэдэнжав гардан авч байжээ. Соёлын ордны дэргэд шатрын дугуйлан 1936 оны 11-р сарын 28-нд байгуулагдахад анхных нь сурагчдын нэг нь болж мөн анхны тэмцээнд нь түрүүлж байсан уран зохиолч, яруу найрагч бол Цэрэндоржийн Цэдэнжав юм. Хурц тоглох дуртай тэрбээр Улсын аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа оролцож, 118 өрөг тоглохдоо, 1950 онд болсон Улсын аварга шалгаруулах 2-р тэмцээнд түрүүлсэн юм.

1950 онд Монгол улсад спортын мастер цол олгоход шатрын төдийгүй бусад бүх спортын төрлүүдээс магнайлан №1 дугаарын Спортын мастер цолтон болсон юм. Ц.Цэдэнжав ухаан сэргээж, урам хайрласан шатарт насаараа дурлаж явна гэж үргэлж ярьдаг байжээ.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: