Дашцэрэн Цэрэндагва

Дашцэрэн Цэрэндагва

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1916-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Шатрын спортын мастер Д.Цэрэндагва ОХУ-ын Буриад улсын нутагАлташ гэдэг газар 1916 онд төржээ.

Тэрээр 1936 онд Улаан-үд хотод Рабфак-ийг,1946онд МУИС-ийн тоо физикийн ангийг -тус тус төгсгөн тоо физикийн багшийн мэргэжилэзэмшсэн.1937-1943 мөн1946-1961 онуудад Офицерын сургууль,Улаанбаатар хотын1,2,5-р дунд сургуулиуд болон Улсын их сургуульд багшаар,1961-1967 онд ШУА-ийн Байгалийнухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,1967-1969 онд ЗХУ-ын Жамбул хотын ТМС-ийнзахирлаар тус тус ажиллаж байлаа.  

Цэрэндагва Москва,Лейпциг хотноо дэлхийн шатрынолимпиадад оролцож эх орныхоо нэрийг дэлхийн шатрын дэвжээнд таниулж явжээ.

Тэр улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд8 удаа оролцон улсын аврага шалгаруулах 5, 6, 9-р тэмцээнүүдэд ид хаваа гайхуулантүрүүлж сайн шатарчин гэдгээ зөвшөөрүүлсэн нэрт шатарчин байлаа. Түүний 1953 онднэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн гарамгай амжилт нь өдгөөг болтол эвдэгдээгүй байгаабилээ. Харин улсын аврага шалгаруулах тэмцээнд 3 түрүүлсэн амжилт нь 1982 онд лэвдэгдсэн юм.

Цэрэндагва ямархан шатарчин байсныг нэрт шатарчин Ёндон – Осорагсны “Цэрэндагватай тоглоход тун хэцүү, хөлгийн орон зай булаацалдаад байдаг юм.Шатрыг тун ч сайн ойлгодог хүн дээ” гэсэн үг гэрчилдэг.Энэ бол тэр үед байрлалынтоглолтыг ойлгодог цөөхөн шатарчдын нэг байсныг хэлсэн үг.

Цэрэндагва олон сайн шатарчдыг өсч өндийхөд нь тусалсан юм.Түүний шавь нар дотроос олон улсын цолтон Ж.Хулганаа, Л.Мягмарсүрэн, дэд мастерЖ.Цэрэндэндэв нарын манай улсын олон шатарчид төрөн гарсан юм.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: