Цэвээн Жүгдэр

Цэвээн Жүгдэр

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1919-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Нэрт шатарчин Цэвээний Жүгдэр 1919 онд Дорнод аймгийн Жаргалант сумын нутагт Хан – Уул хэмээх газар эхээс мэндэлжээ.

Тэрээр бага наснаас шатрын спортыг сонирхон оролдсоор ирсэн бөгөөд сүүлд ЗХУ – д суралцаж байхдаа сурагчдын дунд зохиогдсон шатрын тэмцээнд амжилттай оролцож 3-р зэргийн шатарчин болж спортын замналаа эхэлжээ.

Нэгэн зүйл сонирхуулахад сурагч хүүгийн сууж байсан байр нь ариун цэвэр, сахилга батаар бусдыгаа манлайлсанд тасгийг нь шатраар шагнасан явдал хүүгийн сонирхолд багагүй нөлөөлжээ.

Ц.Жүгдэр шатраар амжилт, чадвараа байнга ахиулсаар 1939 онд шатрын 1-р зэрэг, 1946 онд улс хувьсгалын 25 жилийн ойгоор зохиогдсон шатрын тэмцээнд нэрт шатарчин

И. Ёндон – Осор, У. Дамба нарын хамт тэргүүн байр эзлэн “Улсын рекорд” алдарт шатарчин /Үнэмлэх ¹3/ цол авчээ. Тэрээр 1949 онд дэд мастер, 1955 онд улсын аврага шалгаруулах тэмцээнд манлайлан спортын мастер болжээ.

Ц. Жүгдэр нь манай улсын шатарчдын баг 1956 анх удаа олон улсын тавцанд хөл тавьж дэлхийн шатрын олимпиадад оролцоход эх орноо төлөөлөн 1-р ширээнд тогложээ.

Жүгдэр 1937 онд Рабфакийн волейболын 1-р багт тоглож улсын баяр наадмаар тэргүүн байр эзэлж байсан сайн волейболчин байжээ. Жүгдэр 1957 онд МУИС – ийн тоо-физикийн ангийг төгсөөд Өвөрхангай аймгийн төвийн 10 жил,Улаанбаатар хотын 2-р 10 жил,политехникум,багшийн сургуульд тус тус багшилсан.Хөдөлмөрийн хүндэт медаль,Гэгээрлийн тэргүүний ажилтан цол,тэмдгээр шагнагджээ.

Түүний бие олон жил шатрын дугуйлан секц удирдаж олон сайн шатарчдыг өсгөж бойжуулсан бөгөөд тэдгээрийн дунд улсын аврага Ш. Пүрэвжав байлаа.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: