Сүрэн Мөөмөө

Сүрэн Мөөмөө

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1930-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

1956 онд Москвахотноо дэлхийн шатрын XII олимпиадад манай улсын баг тамирчид анх удаагаа оролцож30-р байр эзэлсэн хэдий ч спортын нэгэн сэтгүүлд: “Дэлхийн олон үндэстний шатарчдын тоглосон 1220 өргөөс үнэхээрийн яруу сайханөрөг дөрөв гарлаа.

Тэдгээрийн нэг нь Монголын шатарчин С.МөөмөөгийнФилиппиний шатарчин Ф. Кампоманес (сүүлд дэлхийн шатрын Холбооны ерөнхийлөгчболсон) - ыг хожсон өрөг юм. Эл өрөгт Монголын шатарчин эхлээд бэрсээ, дараа ньморио хаяж өгөөд хөлгийн төвд сандчиж хоцорсон харын ноёныг гарцаагүй байдалд орууланбуулгаж авав”  гэж бичсэннь дэлхийн шатрын ертөнцөд анхалж хөл тавьсан Монголын шатарчдад ихээхэн урам зоригхайрласан хэрэг байлаа.

   Монгол улсын гавъяат багш, нэрт шатарчин С.Мөөмөө1930 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт мэндэлжээ. Мөөмөө хүү бага наснаас шатрынспортыг сонирхон хичээллэж өөрийн нягт нямбай, ажилч хичээнгүй чанарынхаа хүч буянааршатрыг нарийн судалж эхэлжээ.

Хичээл зүтгэлийнх нь үр шим ч гарч Мөөмөө олонд танигдсан шатарчинболж чадсан юм. Тэрээр 1959 онд ЗХУ – ын Узбекийн Ташкент хотноо зохиогдсон Азийнорнуудын олон улсын тэмцээнд олон улсын их мастер Андрей Лилиентальтай шагналт3-4-р байр эзэлсэн ба 1960 онд Энэтхэг улсын Мадрас хотноо Азийн бүсийн тэмцээн,мөн дэлхийн шатрын олимпиадад тус бүрт хоёр удаа оролцжээ.

С. Мөөмөө улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд түрүүлж1956 онд спортын мастер болсон бөгөөд тэрээр шигшээ тэмцээнд 7 удаа тогложээ.

Нэрт шатарчин С. Мөөмөө нь 1957 ондМУИС – ийн хэл бичиг – утга зохиолын ангийг дүүргэж 1970 онд дэд эрдэмтэн, 1984онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаач юм.С.Мөөмөөгийнхөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж түүнийг 2007 онд Монгол улсын гавьяат багш цолооршагнажээ. 

Хуваалцах: