Найдан Намжил

Найдан Намжил

Шатар

Танилцуулга

Төрөл Doctor
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1914-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Манай улсын шатрын анхны олон улсын шүүгч Найдангийн Намжил 1914 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төржээ.

Намжил 1936 онд Монголын шатрын ууган томоохон зүтгэлтэн, нийтийн шатрыг эх орондоо үндэслэн дэлгэрүүлэгч Санжаажамцын үүсгэн байгуулсан шатрын анхны бүлгэмд элсэн орж Санжаажамц агсны удирдлаган доор шатрын эрдэмд суралцаж эхэлжээ.

Тэрээр 1939 оноос Улаан  - үд хотноо суралцаж байх үеэсээ нийтийн шатраар хичээллэж эхэлсэн байна.

Мастер Намжил өөрийн баялаг туршлага, зүтгэлээрээ шатрын онол практикийн ололтоос өргөн олонд суртчилах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан буянтан гэдгийг Монголын өнгөрсөн хийгээд өнөө үеийн шатарчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм.

Н.Намжил дэлхийн шатрын олимпиадад тамирчнаар 3 удаа, дасгалжуулагчаар 2 удаа оролцож, дэлхийн шатрын холбоонд Азийн бүсийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хийж байсан олон улсын шатрын зүтгэлтэн, олон улсын шүүгч байлаа.

Түүний бие улсын аврага шалгаруулах тэмцээнд 11 удаа шалгаран оролцохдоо улсын аврага шалгаруулах 11 – дэх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна.

Мастер Намжил олон жил улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж олон улсын мастер Т.Үйтүмэн, Л.Мягмарсүрэн болон дэлхийн шатрын холбооны мастер

Ж.Хулганаа, спортын мастер П.Бүжинлхамаас гадна олон тооны зэрэгтэй шатарчдыг өсч өндийхөд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан буянтан байсан юм.

Н.Намжил эх орондоо шатрын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсан гавъяатан мөн. Түүний хөдөлмөрч, уйгагүй, шаргуу, бүтээлч чанарыг үнэлж төрөөс Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнажээ.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: