Пүрэв Төмөрбаатар

Пүрэв Төмөрбаатар

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1936-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

Манай улсыннэрт шатарчдын нэг Пүрэвийн Төмөрбаатар 1936 онд Дундговь аймгийн Цогтчандмань сумыннутагт Пүрэвийн 6-р хүү болон мэндэлжээ.

Эцэг Пүрэв,нагац ах Батаа нар нь сайн шатарчид байсан нь бяцхан хүүг шатарт сонирхолтой болгосонбайна.

Төмөрбаатар5 наснаасаа монгол шатрын нүүдэл сурч 3 ахтайгаа өөрийн биеийг бага гэлгүй тогложана мана үзэлцдэг болжээ.Түүнийг 10 настай байхад Майн баярын нэрэмжит тэмцээн явагдажПүрэв 4 хүүхдийнхээ хамт эхний 5 байр эзэлж байсан гэхээр эднийх том багагүй шатархэр сонирхдог байсныг батлан харуулдаг. Чухам гэр бүлээрээ шатар сонирхдог ийм уурамьсгал хүүг шатрын ертөнцөд хөтлөн оруулсан нь дамжиггүй.

Төмөрбаатар1949 онд сумынхаа бага сургуулийг онцсайн дүнтэй төгсөж Улаанбаатар хотод Офицерынсургуульд ирж суралцаж байхдаа шатраар зэгсэн буурьтай хичээлэн хот, Армийн тэмцээндоролцож явсаар Ардын Хувьсгалын 33 жилийн ойгоор явагдсан идэрчүүдийн /одоогийнөсвөрийн шатарчдын/ тэмцээнд түрүүлэн анхны нь аврага болов.

Төмөрбаатардэлхийн шатрын олимпиадад дөрвөн удаа, мөн Азийн бүсийн тэмцээн зэрэг олон улсынтэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байв.

Тэрээр1958 онд Болгар улсад зохиогдсон оюутан шатарчдын багийн аврага шалгаруулах тэмцээний  2-р ширээнд түрүүлж байлаа.

   Цахилгааны инженер, тоо-физикийн багш мэргэжилтэйэнэ хүн улсын аврага шалгаруулах тэмцээнд нийт 13 удаа оролцон  8, 16-р тэмцээнүүдэд түрүүлсний хамт дээр нь4 медаль хүртэж байжээ.

   Шатарчин Төмөрбаатар 1956 онд спортын мастер,1988 онд дэлхийн шатрын холбооны мастер цолыг тус тус хүртжээ.

Тэрээр эцгээс уламжлагдан ирсэн шатарсаг гэр бүлийн уламжлалыгбат хадгалж ирсэн нэгэн бөгөөд 1984 онд анх удаа зохиогдсон гэр бүлийн тэмцээнд3 хүүгийнхээ хамт оролцож 2-р байрт шалгарч байжээ.
Хуваалцах: