Шарав Пүрэвжав

Шарав Пүрэвжав

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1927-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Шатар хэмээх гайхамшигт спортыг монгол түмэндээ түгээн дэлгэрүүлэх,хөгжүүлэх, сурталчилах ариун үйл хэрэгт өөрийн бүх хүч чадал, байгалаас заяасан багагүйавъяас билгээ харамгүй зориулсан хүн бол Шаравын Пүрэвжав мөн билээ.

Тэрээр манай орны шатрын амьдралд ихээхэн нөлөө үзүүлж 300 удаагийнуралдаан тэмцээн зохион явуулсан бөгөөд тэдгээрээс 200 гаруй нь хүүхэд өсвөр үеийнхнийдунд явагдсан тэмцээн байв. Эдгээр тэмцээнүүд дотроос “Оюун түлхүүр” сэтгүүлийннэрэмжит тэмцээн нь олон арван залуу шатарчдыг өсгөн бойжуулж, олон шилдэг мастеруудыгтодруулан гаргасан билээ.

Ш. Пүрэвжав 1927 онд Дорнод аймгийн Булган сумын Зүрх гэдэг газар төрсөнбөгөөд шатрыг нилээд оройтож буюу 20 нас хүрсэн хойноо сурсан ч авъяас, хичээл зүтгэлийнхээхүчээр чадвараа ахар богино хугацаанд ахиулж сайн шатарчин болж чадсан байна.

Түүний бие улсын аврага шалгаруулах тэмцээнд анх оролцохдоо хүрэл медальхүртсэн нь санамсаргүй зүйл биш билээ.

Ш. Пүрэвжав улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд 8 удаа оролцож13-дахь тэмцээнд түрүүлж спортын мастер цол хүртжээ.

Тэрээр дэлхийн шатрын олимпиадуудад дөрвөн удаа эх орноо төлөөлөн оролцожнийтдээ 50 гаруй томоохон тэмцээнд 1-3-р байранд орж байсан нь шатарчны хувьд хэрчансаатай байсны нь баталгаа болно.

Тэр 1953 онд МУИС-ийн тоо,физикийн ангийг төгсөөд Өвөрхангай,Чойбалсанаймгийн дунд сургуулиуад багш,УБ хотын АДХГЗ-нд ахлах байцаагч,нийслэлийн 3-р сургууль,Залгамлагчнийгэмлэгт шатрын багш,МБТСЭ-ийн Төв зөвлөлд дасгалжуулагч зэрэг алба хашиж айжээ.

Нэрт шатарчин Ш. Пүрэвжав “Монголын шатрын түүхэн замнал”зэрэг гараа төгсгөл дунд үеийн онолын хэд хэдэн ном,өгүүллэг бичиж үлдээсэн юм.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: