Идшин Ёндон-Осор

Идшин Ёндон-Осор

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Хоосон
Төрсөн өдөр 1896-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Манай улсын үндэсний монгол шатар хийгээд нийтийн шатрын нэрт мастер Идшингийн Ёндон – Осор Дорнод аймгийн Аржаргалант сумын нутагт 1896 онд төржээ.

Дорнод аймаг Монголдоо шатрыг дээдэлж дэлгэрүүлсэн, сайн сайн шатарчдаараа алдартай бөгөөд тэндхийн шатар гэсэн сэтгэл хийгээд бололцоотой амьдралтай нэг нь хол ойрын сайн сайн шатарчдыг урин цуглуулж олон хоногоор тэмцээн зохион чамгүй шагнал урамшил олгодог уламжлалтай байжээ. Энэ нь монголын үндэсний спортын төрөлд орсон шагай харвалттай төстэй байсныг эрх биш санагдуулдаг. Жил бүр Халхын нэртэй  харваачид цуглардаг алдартай шагайн тойрмууд байсан нь сүүлийн үед ихээхэн сэргэсэн билээ. Шатарт ч иймэрхүү тоглолт зохион явуулдаг буянтнууд, ивээн тэтгэгчид байсан тухай баримт дуулддаг. Нэг үе Дорнод, Хэнтий аймгуудаас сайн сайн шатарчид олноор төрсөнд ч энэхүү эрхэм сайхан уламжлалын нөлөө байсан нь эргэлзээгүй юм.

    И. Ёндон – Осор өнөөгийн ойлголтоор зэгсэн хожуу буюу 19 насандаа шатар сурч унаган авъяасандаа хөтлөгдөн хурдан сайжирч 22 насандаа өөрийн нутаг усны цагаан хэмээх Чойдор, Равдан зайсан нарын шилдэг шатарчдыг төвөггүй хождог болжээ.

Ёндон – Осор анх монголын уламжлалт шатраар дагнан тоглодог байсныг хэлэх ёстой. Чухам монгол уламжлалт шатарт түүний авъяас тодорч анхны нь мастер болон тодорсон билээ.

Сүүлд 1930-аад оноос нийтийн шатар дэлгэрэх үеэс тэрээр спортын энэ төрлөөр тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд улс хувьсгалын 14 жилийн ойгоор зохиогдсон үндэсний ба нийтийн шатрын тэмцээнүүдэд уригдан ирж оролцжээ. Ёндон - Осор уг тэмцээнд газрын холоос бүтэн дөрвөн өдөр хожимдож ирсэн ч монгол шатарт түрүүлж тухайн үеийн сонин хэвлэлүүдэд магтагдан бичигджээ. Дараа жил нь мөн ирж монголын уламжлалт шатар ба нийтийн шатрын аль алинд нь түрүүлсэн байна.

Ёндон – Осор Ардын хувьсгалын 25, 30 жилийн ойн шатрын тэмцээнүүдэд түрүүлсэн нь түүний чадал авъяасын илрэл мөн.

Тэрээр улсын аврага шалгаруулах 3-р тэмцээнд 23 өрөг тоглож ганц бүдрэн бусдаас хол тасархай түрүүлсэн бөгөөд улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнүүдэд 5 удаа оюун ухаанаа уралдуулан тэмцэлдэж  наадахдаа хамгийн өндөр насандаа улсын аврага гэдэг босго өндөр цолонд хүрч байжээ.

Нэрт шатарчин Ёндон –Осор аймгийнхаа аврага шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж байсан хийгээд 1964 онд олон улсын мастер Т.Үйтүмэнтэй утсаар халз тоглон хожиж байсан юм.  

 Тэрээр 60 гарсан насандаа “Миний тоглолтын арга барил харих янзтай болж байна.

Ирэх жилээс жаахан сайжруулнаа” гээд 1959 онд 63 насандаа улсын аврага шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртээд нутаг буцаж байсан гарамгай шатарчин, залуу шатарчдын дууриал болсон авъяаслаг нэгэн байлаа.


Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 11-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 11-р тэмцээн 2021-05-29 Чойбалсан шатар Шатар
Хуваалцах: