Түдэв Үйтүмэн

Түдэв Үйтүмэн

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1939-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

Монгол улсын шатрын анхны ОУМ Т.Үйтүмэн 1939 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. МУИС-ийн үйлдвэр-инженерийн ангийг улаан дипломтой төгссөн. 1963 онд дэд мастер байхдаа мастеруудын тэмцээнд оролцон гарамгай тоглож спортын мастер хэмээх эрхэм цолонд хүрчээ.Үйтүмэнгийн улс, олон улс, тив, дэлхийн тавцнаа олон арван уралдаан тэмцээнд амжилттай ороцож байснаас заримыг дурьдвал:

УАШТ-нд 16 удаа шалгарч оролцсоноос 3 алт, 4 мөнгөн медаль; МБАТС- ын хошой аврага, Улаанбаатар хотын 8 удаагийн аврага байсан юм.

Олон улсын тэмцээн, 1965 он. 12 (17) оноогоор III-IV байр,“Тоншуул” 1983-т 7,5 (11) оноогоор II байр,Азийн бүсийн аврага шалгаруулах тэмцээн, Сингапур, 1969. I байр,

(Иран) 1972 он, III байр,мөн 1978 он, III байр.

Дэлхийн шатрын олимпиадад (Тель-Авив, Гавана, Лугано, Зиген, Скопле, Ницца) 6 удаа оролцож 1964 оны 16-р олимпиадад II ширээнд I байр, 1970 оны 19-р олимпиадад мөн II ширээнд II байр эзэлж багаараа 60 орноос 16-рт шалгарахад жинтэй хувь нэмрээ оруулсан. Үйтүмэн олон улсын тэмцээнүүдэд үзүүлсэн гарамгай амжилтаараа 1965 онд Монголоос анх удаа олон улсын мастер хэмээх эрхэм цолны эзэн болжээ.

Т.Үйтүмэн нь 1963-1969 онуудад Будва, Тель-Авив, Краков, Сочи, Зиген, Гавана, Улаан-үд, Улаанбаатарт явагдсан олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож дэлхийн шатрын түүхнээ олон сайхан өргөө үлдээсэн нэгэн гайхамшиг байв.

Тэр дэлхийн аварга шатарчдаас Р.Фишертэй нэг тоглон тэнцэн,Б.Спасскийтэй 3 тоглон 2 тэнцэн нэг хожигдсон үр дүнтэй байдаг юм.

Энэхүү амжилтыг Монголын нэрт улстөрч, гарамгай нийтлэлч Баабар хожим “Жар далаад оны үед дэлхий Монголыг Чингис хаан, Үйтүмэн хоёроор л төсөөлдөг байлаа шүү дээ” гэж  магтан дуулсан шүү.

Үйтүмэнгийн амжилт манай улсын шатрын спортын хөгжилд ихээхэн түлхэц өгсөн юм. Тухайн үед нутгийнхаа унаган залуугийн тоглолтын ид хаванд урамшсан түүний төрсөн нутаг Говь-Алтайн Бигэр сумынхан сумаараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлж шатрын клуб байгуулан ажиллуулсны зэрэгцээ өөрийн суманд 1982 оны улсын аврага шалгаруулах тэмцээнийг зохион явуулсан юм.

Т.Үйтүмэнгийн араас Говь-Алтайн олон сайн шатарчид төрж гарсан билээ. Тэдгээрийн дундаас ОУИМ Д.Шаравдорж, ОУМ Ц.Лхагвасүрэн, Д.Мажигсүрэн, СМ Батцэнгэл, дэд мастер Д. Довдон, Г.Зуунай, Л.Чойжилсүрэн, Очирхүү, З.Сандуй, А.Доржготов, Батбаяр,

Ю.Тайванбаатар нарыг нэрлэж болно.

Үйтүмэнг дэлхийд “данстай” шатарчин болоход тоо физикийн багш Норпил түүний багш дасгалжуулагч Бүдээхүүгийн хувь нэмэр асар их байсан юм. Авъяаслаг шатарчин Т.Үйтүмэн залуугаараа хорвоог орхисон ч Монголын шатрын түүхэнд түүний үлдээсэн гэгээн дүр нь мөнх юм.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 14-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 14-р тэмцээн 2021-05-29 Улаанбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 15-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 15-р тэмцээн 2021-05-29 БНМАУ шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 16-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 16-р тэмцээн 2021-05-29 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 17-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 17-р тэмцээн 2021-05-29 БНМАУ шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 18-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 18-р тэмцээн 2021-05-29 Хөдөлмөр Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 19-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 19-р тэмцээн 2021-05-29 Хөдөлмөр Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 21-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 21-р тэмцээн 2021-05-29 Хөдөлмөр Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 27-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 27-р тэмцээн 2021-06-03 Хөдөлмөр Шатар
Хуваалцах: