Нямаа Төрбат

Нямаа Төрбат

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1962-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

1962 онд Хэнтийаймгийн Биндэр суманд төрсөн.1970-1980 онд нийслэлийн 10 жилийн 3-р дунд сургууль,1980-1985 онд МУИС-ийг Япон хэлний орчуулагч, монгол хэлний багш мэргэжлээр төгссөн.1985 оноос хойш Монголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн багш.

Шатарчин гэрбүлд төрж өссөн Төрбат II-V ангидаа “Оюун түлхүүр” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд3 жил дараалан түрүүлж спортын гараагаа эхэлжээ. Тэрээр 1976 онд МПС-ын спартакиададоролцож хүрэл медаль, 1978, 1979 онд Улсын идэрчүүдийн аврагын мөнгөн медаль хүртсэн.Төрбат оюутан болсон цагаасаа нэрэмжит олон тэмцээнүүдэд удаа дараа түрүүлж байснаасгадна 1982 оны Улаанбаатар хотын спартакиадын алтан медаль, 1983 оны МБАТ-ний Спартакиадынмөнгөн медаль, 1984 онд Монгол улсын аврага шатарчин гэдэг эрхэм цолыг хүртэж спортынмастер болжээ.

Спортын мастерТөрбат нь 1979, 1993 онуудад ЗХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон тэмцээнүүдэдтүрүүлж, 1984, 1985 оны “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай оролцожбайв.

Багш ТөрбатМонголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн багшаар ажиллах хугацаандаа 1500 гаруй хүүхэд элсүүлэн сургаж шатрынгайхамшигт ертөнцөд хөл тавиулжээ. Тэдгээрээс олон улсын их мастер Д. Шаравдорж,Б. Мөнгөнтуул, Монгол улсын 2   удаагийн аврага, олон улсынмастер Т.Батцэцэг, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр, Улсын 3 удаагийн аврага Б. Анхчимэг,Азийн аврага Г.Эрдэнэ, спортын мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер Т.Батчимэг, мастерБ.Тогтохбаяр нарын нэрт шатарчид, олон арван дэд мастер, зэрэгтэй шатарчид  өсч өндийсөн юм.

Төрбат санаачлагагарган хичээлийнхээ хөтөлбөрийг 3 удаа шинэчлэн боловсруулсны дээр юун түрүүн дугуйлангийнхаасургалтын материал болгон хэрэглэх зорилго бүхий “Шатрын гарааны онол”, “Шатрынгарааны алдаанууд” зэрэг ном бичиж хэвлүүлжээ.

Тэрээр Монголынхүүхдийн ордонд ажиллаж байхдаа өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” тэмцээнийг санаачилсаннь эдүүгээ уламжлал болж, шатар сонирхдог хүүхэд багачууд, тэдний эцэг эхчүүдийнхүсэн хүлээдэг сайхан үйл явдал болж чаджээ.

Сурган хүмүүжүүлэгч Төрбат “Тэргүүний арга зүйч багш” цолтэмдэг, “Багшийн алдар” медаль, Хүүхдийн байгууллагын 70 жилийн ойн медаль, МонголынОлимлийн хорооны дурсгалын алтан медаль, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”,“Боловсролын тэргүүний ажилтан” цол шагнагджээ.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 25-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 25-р тэмцээн 2021-05-29 МУИС Шатар
Хуваалцах: