Ишдагва Ганбаатар

Ишдагва Ганбаатар

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

    И.Ганбаатар 1963 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт төрсөн.

Нийслэлийн 1-р арван жилийн математикийн анги, Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль, МУИС-ийн Статистик эдийн засгийн анги төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй.

Эрдэнэтийн ОСНААГ засварын цехийн дарга, Ээрмэлийн үйлдвэрт ахлах нягтлан бодогч, АБЯ-ны СТТ засварын үйлдвэрт эдийн засагч, СХДүүрэгт татварын байцаагч, Чингэлтэй дүүргийн биеийн тамирын хороонд шатрын дасгалжуулагчаар ажиллаж байсан.

9-р ангийн сурагч байхдаа 1980 оны зуны  22-р олимпод МХЗЭ-ийн Төв хорооны шугамаар тэргүүний авьяаслаг залуучуудын төлөөлөгчөөр оролцож Олимпийн хотхонд зохиогдсон Дэлхийн аварга М.Ботвинник, А.Карпов, Г.Каспаров нарын зэрэг тоглолтонд  Ботвинниктой тэнцэж, Каспаровт хожигдон, Карповыг хожиж дурсгалын цомоор шагнуулсан ба блиц тоглолтын тэмцээнд түрүүлсэн удаатай. Энэ тухай ЗХУ-ын  “Шахматное обозрение” сэтгүүлд дэлгэрэнгүй мэдээлжээ. Манай улсын түүхэнд дэлхийн гурван аваргатай шатрын хөлгийн ард нэг дор гар зөрүүлж явсан цорын ганц шатарчин бол Ганбаатар юм.

1977,1979,1980 оны идэрчүүдийн улсын аварга. 1988 оны Монгол улсын аварга, спортын мастер.

  И.Ганбаатар нь 1998-2000 онд Монголын Шатрын Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа холбооны үйл ажиллагаанд зарчмын хэд хэдэн шинэчлэл хийсэн. Үүнд:

Холбооны санхүүжилт, уралдаан тэмцээний зохион байгуулалт, удирдлагын шинэчлэл, их мастер цолтой бөгөөд монголын баг,шатарчдыг олон улсад манлайлан авч явах лидер шатарчин бэлтгэх зэрэг чиглэлээр голчлон ажилласан.

 Практик ажлуудаас нь тоймлон дурьдвал:

1990-ээд оноос эхлэн  спортын салбартаа анхны хамгийн өндөр шагналтай /10.000 төгрөг/ тэмцээнийг МУИС дээр “ТБ” ХЭАА-н эзэн А.Хүрэлшагайтай хамтран зохион байгуулснаас эхлээд Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээн /100.000 төгрөг/, (Спонсор нь О.Баярсайхан, С.Жаргалсайхан ) Хэвлэлийн комбинатын тэмцээн /100.000 төгрөг/ (Ендонжамц) гэх мэт ахиулан явсаар “Мон Хангай” групптэй (Сэргэлэн) хамтран тэмцээн зохиож шагналын санг нь 1.000.000 төгрөг болтол нэмэгдүүлсэн нь шатарчдад урам дэм өгч хувийн амьдралд нь хэрэгтэй төдийгүй нийгэмд эзлэх нэр хүндийг нь өсгөсөн юм.

    Энэ үед манай улсын эдийн засгийн чадавхи сайтай гол гол байгууллага,компаниудыг спортын салбарт хөрөнгө оруулалт хийлгэхээр татан оролцуулах өрсөлдөөн бөх,боксоос эхлэн явагдахад шатарчид ч нэг их хоцроогүй бөгөөд ФИДЕ-гийн татварыг төлөх, ОУ-ын тэмцээний зардлыг ивээн тэтгүүлэх чиглэлээр олон байгууллагатай хамтран ажилласан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхэд МШХ-ны  нарийн бичгийн дарга И.Ганбаатар гол үүргийг гүйцэтгэсэн.Тухайлбал Эрдэнэтийн ГОК, НИК, МИАТ, Төмөр зам, MCS, Голомт, Ундруул, CAT групп ХОТШ банк, Геологи уул уурхайн олон компаниуд ивээн тэтгэж  тэдгээр байгуулагын удирдлагууд 1977,1979,1980 оны идэрчүүдийн улсын аварга. 1988 оны Монгол улсын аварга, спортын мастер.

  И.Ганбаатар нь 1998-2000 онд Монголын Шатрын Холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа холбооны үйл ажиллагаанд зарчмын хэд хэдэн шинэчлэл хийсэн. Үүнд:

Холбооны санхүүжилт, уралдаан тэмцээний зохион байгуулалт, удирдлагын шинэчлэл, их мастер цолтой бөгөөд монголын баг,шатарчдыг олон улсад манлайлан авч явах лидер шатарчин бэлтгэх зэрэг чиглэлээр голчлон ажилласан.

 

                    Практик ажлуудаас нь тоймлон дурьдвал:

1990-ээд оноос эхлэн  спортын салбартаа анхны хамгийн өндөр шагналтай /10.000 төгрөг/ тэмцээнийг МУИС дээр “ТБ” ХЭАА-н эзэн А.Хүрэлшагайтай хамтран зохион байгуулснаас эхлээд Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээн /100.000 төгрөг/, (Спонсор нь О.Баярсайхан, С.Жаргалсайхан ) Хэвлэлийн комбинатын тэмцээн /100.000 төгрөг/ (Ендонжамц) гэх мэт ахиулан явсаар “Мон Хангай” групптэй (Сэргэлэн) хамтран тэмцээн зохиож шагналын санг нь 1.000.000 төгрөг болтол нэмэгдүүлсэн нь шатарчдад урам дэм өгч хувийн амьдралд нь хэрэгтэй төдийгүй нийгэмд эзлэх нэр хүндийг нь өсгөсөн юм.

    Энэ үед манай улсын эдийн засгийн чадавхи сайтай гол гол байгууллага,компаниудыг спортын салбарт хөрөнгө оруулалт хийлгэхээр татан оролцуулах өрсөлдөөн бөх,боксоос эхлэн явагдахад шатарчид ч нэг их хоцроогүй бөгөөд ФИДЕ-гийн татварыг төлөх, ОУ-ын тэмцээний зардлыг ивээн тэтгүүлэх чиглэлээр олон байгууллагатай хамтран ажилласан бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхэд МШХ-ны  нарийн бичгийн дарга И.Ганбаатар гол үүргийг гүйцэтгэсэн.Тухайлбал Эрдэнэтийн ГОК, НИК, МИАТ, Төмөр зам, MCS, Голомт, Ундруул, CAT групп ХОТШ банк, Геологи уул уурхайн олон компаниуд ивээн тэтгэж  тэдгээр байгуулагын удирдлагууд  (Ш.Отгонбилэг,Н.Чулуунбаатар,Оргодол,Батсүх,Д.Доржбал,М.Давга,) санхүүжүүлэгчээр хамтран ажилласан байна.

Мөн шатарчдыг бие даасан спонсор дэмжигчтэй болгох оролдлогыг анх удаа санаачилж зохион байгуулсны дүнд улс төрчид  шатарчдыг дэмждэг болсон юм. 

МШХ үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тавьсан үндсэн зорилгын нэг нь шатар өндөр хөгжсөн бусад орны их мастеруудтай өрсөлдөх чадвар бүхий шатарчдыг бэлтгэх улмаар олон улсын их мастертай болох асуудал байсан бөгөөд өнгөрсөн зууны жар далаад онд АИХ-ын дарга Ж.Самбуу, сүүлд УИХ-ийн гишүүн,Дэд бүтцийн яамны сайд С.Зориг,УИХ-ын гишүүн Н.Түвшинтөгс  нарын төр,нийгмийн зүтгэлтнүүд их мастертай болох хөтөлбөрийг дэмжиж  боловсруулсан ба түүнээс хойш холбооны үе үеийн удирдлагууд, байгууллага, иргэд бүгд хамтран ажилласны үрээр 1999 онд Монгол улс их мастертай болсон билээ.

 И.Ганбаатар нь Монголын анхны ОУ-ын их мастер, гавъяат тамирчин Б.Хатанбаатарын дасгалжуулагч багш байхын зэрэгцээ түүний дотны туслагч, сайн менежер нь байсан юм. Тухайлбал: ОХУ-ын Новосибирск, Унгарын Будапешт зэрэг хотууд болон Халимагт болсон олимпиад  “Цагаан сар-99”-д  оролцох бэлтгэлийг нь хангасан ба ивээн тэтгэгч олох цалинтай болгох, тэмцээн зохион байгуулж түүндээ оролцуулан бэлтгэлийг хангах, гэртээ байлган хамт амьдарч, хувийн амьдралд нь туслах зэргээр маш ойр дотно ажилласан ба “МАШС” намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар санхүүгийн гачигдлыг нь зохицуулж өгснөөр сая энэ түүхэн асуудал шийдэгджээ. 

     1998 онд Халимаг улсын элстэй хотод болсон дэлхийн шатрын олимпиадад И.Ганбаатар Монголын баг шатарчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж, Монгол улсын баг өмнөх олимпиадад үзүүлсэн амжилтаа 43 байраар  ахиулж дэлхийн 100 гаруй орноос 34-39 дэхь орноор шалгарч байсан нь Монгол улсын шатрын түүхэн дэхь хоёр тохиолдлын нэг нь юм.

   И.Ганбаатар нь 2007 онд дэлхийн банкнаас зарласан “Нийгэмд хариуцлагатай шинэ санаа, түншлэл” сэдэвт төслийн уралдаанд оролцон шалгарч улмаар Зайсангийн хүүхдийн хорих 411-р анги ,78, 52, 28-р сургуулиуд дээр шатрын кабинет байгуулан ажилласны үр дүнд төслийн сургалтанд 100 гаруй өнчин ядуу, сурах боломжоо алдсан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд хамрагдаад байна.

    И.Ганбаатар 2004 оноос шатрын мастер сургалтын төвийг байгуулан шатрыг ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны хичээл болгон нэвтрүүлэх, ерөнхий эрдмийн мэдлэгийн танин мэдэхүйн нэг салбар болгон хөгжүүлэх зорилгоор олон сургууль дээр ажиллан өнгөрсөн хугацаанд сургалтандаа нийтдээ 4000 гаруй сурагчийг татан оролцуулсан  байна.

        

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 28-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 28-р тэмцээн 2021-06-03 МУИС Шатар
Хуваалцах: