Нямаа Төмөрхуяг

Нямаа Төмөрхуяг

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1953-03-05
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

Монголд гэр бүл,ах дүүс,төрөл төрөгсдөөрөө спортыналдартнууд цөөнгүй.Харин оюуны спортын төрөл болох шатарт нэгэн гэрийнхэн мастерийнболон улсын аваргын өндөрлөгийг эзэлсэн нь зөвхөн Б.Нямаагийнхан.Араараа модтойБиндэръяа,Араналынхан,Бурхан өршөө,Хамаатан садан зэрэг олон сайхан роман,тууж бичсэнүргэложилсэн үгийн нэрт зохиолч Батын Нямаа гуайн үр хүүхдүүд,ая нараас олонсайханавьяастнууд төрөн гарсан нь ууган хөвүүн олон улсын мастер Н.Төмөрхуягийн нэртэйсалшгүй холбоотой.

Н.Төмөрхуяг нь Ленинград хотноо дээд боловсролэзэмшсэн цагаасаа МУИС-ийн гадаад хэлний танхимд олон жил үр бүтээлтэй ажилласан сурган хүмүүжүүлэгч.Тэрээр зөвхөн өөрөө сайн шатарчин төдийгүй,залуу хойч үеийн алдаа,оноог цаг тухайднь байнга хэлж зөвлөж ,туслан,дэмжиж шатрын спортыг нийтийн хүртээл болгоход багагүйсанаа тавьж сэтгэл зовниж явсан нэгэн.Манай шатар сонирхогч олон түмэн төвийн томоохонхэвлэлүүдээс түүний нийтлүүлсэн,орчуулсан сонирхолтой материалуудтай цөөнгүй удааучирсан нь дамжиггүй ээ.Түүнийэрхлэн гаргаж байсан “Монгол шатар” сонинг дурсан санаж байгаад үл эргэлзэнэ.Н.Төмөрхуяг1953 оны 2 дугаар сарын 2 – нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Тэрээр 1970онд Уланбаатар хотын 3-р дунд сургууль, 1974 онд Ленинград хотын их сургуулийг оросхэлний багш мэргэжлээр төгссөнөөс хойш 1999 онд хүртэл МУИС – д багшаар ажиллажээ.

   Тэрээр багаасаа шатрын спортыг сонирхон хичээллэж1977 онд спортын мастер, 1988 онд дэлхийн шатрын Холбооны мастер, 1989 онд олонулсын мастер болжээ.

Н.Төмөрхуяг нь улсын аваргашалгаруулах шигшээ тэмцээнд 16 удаа шалгаран оролцсон, 1989 оны улсын аварга,1985,1994онд мөнгө,1986 оны хүрэл медальтай МБАТ – ний VI спартакиадын аваргын алтан медальзүүсний зэрэгцээ Улаанбаатар хотын аваргаар хамгийн олон удаагийн шалгарч байсан,1980онд Польш улсын Варшава хотод явагдсан түргэн тоглолтын олон улсын тэмцээн, “Тоншуул”сэтгүүлийн нэрэмжит олон улсын 1985 оны тэмцээнүүдэд түрүүлж бусаддаа урмын дээдийгхайрлаж явсан, олон улсын тавцанд танигдсан нэрт шатарчин байлаа. Нэрт шатарчин Төмөрхуяг Нови Сад,Москвахотод явагдсан дэлхийн шатрын олимпиадад хоёр удаа,1993 онд Киргиз улсад явагдсанАзийн бүсийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ.1980 –аад оны дундуур рейтингээ 2405-д хүргэж ЭЛО-гийнчансаагаараа монголын шатарчдын жагсаалтыг 6 удаа манлайлж байв.

Хуваалцах: