Дуламсүрэн Янжиндулам

Дуламсүрэн Янжиндулам

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1988-08-09
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал


Д. Янжиндулам 1988 оны 8 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн. Бага наснаасаа шатар сонирхон спортын мастер П. Бүжинлхамын шатрын дугуйланд явж шатарчин болох замд оржээ. Тэрээр 2005 онд нийслэлийн 62 дугаар дунд сургууль төгссөн байна. Багаасаа авъяас нь тодорсон Янжин охин 2003 онд дэлхийн шатрын холбооны мастер, 2008 онд олон улсын мастер цол хүртжээ.

Янжиндулам улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд 7 №№№ удаа оролцохдоо 89 өрөг тоглож 2006 онд санасандаа хүрч улсын аврага болжээ. Тэрээр өсвөрийн шатарчдын хошой аврага, 2001 онд Испани улсын Оропеза дел Мар, 2002 онд Грек улсын Хераклио хотуудад явагдсан өсвөрийн шатарчдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээний хошой 5-р байрын шагналтан бөгөөд 2007 онд ОХУ – ын Новокузнецк хотноо зохиогдсон олон улсын тэмцээнд тэргүүн байранд шалгарсан авъяаслаг шатарчин мөн. Новокузнецкэд манай баг хүрэл медаль хүртсэн бөгөөд энд Янжиндуламын оруулсан хувь нэмэр их бүлгээ.

Янжиндулам 2006 онд УАШТ – д түрүүлэхдээ 52 жилийн өмнө алдарт шатарчин Д. Бямбаагийн үзүүлсэн дээд амжилтыг буюу 92 хувийн амжилтыг давтаж чадсан юм. Тэрээр Блед, Турины дэлхийн шатрын олимпиадуудад амжилттай оролцсон бөгөөд өдгөө МУБИС – ийн математик статистикийн сургуульд суралцаж байна. 

Хуваалцах: