Гончиг Ичинхорлоо

Гончиг Ичинхорлоо

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1927-01-02
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал
Монгол улсын шатрын найм дахь аварга Гончигийн Ичинхорлоо
Улсын аварга Г.Ичинхорлоо 1927 онд Баянхонгор аймгийн нутагт төржээ. Мал маллаж өссөн охин Улаанбаатар хотод шилжин ирсэн нь түүнийг шатарчин болоход нөлөөлжээ.
Улмаар Барилгачин нийгэмлэгт харъяалагдан олон жил уг нийгэмлэгээс тэмцээн, уралдаанд оролцсон билээ. Тэрээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 10 удаа шалгаран оролцож 126 өрөг тоглохдоо 2-р /1956/ тэмцээнд түрүүлж, 1, 4-р тэмцээнүүдэд мөнгө, 3-р тэмцээнд хүрэл медаль хүртжээ.
1956 онд манай улс шатрын спортын анхны шигшээ багаа байгуулахад шигшээ багийн гишүүн болж байсан билээ. Түүнд 1991 онд Спортын мастер цолыг нэхэн олгосон.

Хуваалцах: