Суурь Тунгалаг

Суурь Тунгалаг

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1955-01-02
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал
Монгол улсын шатрын Хорин дөрөв дэх аварга Суурийн ТУНГАЛАГ
С.Тунгалаг 1955 онд Булган аймагт төржээ. 1973 онд Булган аймгийн Булган хотын дунд сургууль, 1978 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн.
Бага наснаасаа шатрын спортоор хичээллэж 1972 онд Монголын пионер сурагчдын спартикиадад түрүүлж сайн шатарч болох гараагаа тавьжээ. 1973 оны Ж.Самбуугийн нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 1977 онд зохиогдсон МБАТ-ий VI спартикиадын мөнгөн медаль хүртэж, 1977, 1978, 1979, 1981 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 9 удаа оролцохдоо 115 өрөг тоглож 1984, 1986 онд улсын аварга цолыг хүртжээ. Түүний хоёр хүү Б.Дүүрэнжаргал, Б.Түвшинжаргал нар нь спортын дэд мастерууд билээ.
Хуваалцах: