Гэндэнжамц Баярмаа

Гэндэнжамц Баярмаа

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1963-01-02
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал
Монгол улсын шатрын Хорин нэг дэх аварга Гэндэнжамцын БАЯРМАА
Иш Буяндэлгэр овогт Г.Баярмаа 1963 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. МУИС –ийг газар зүйч мэргэжлээр төгссөн. 7 настайдаа өвөг эцгээрээ шатар заалган сурч, 1973 оноос эхлэн өсвөрийн шатарчдын тэмцээнүүдэд оролцож 1975 онд 12 настайдаа Ж.Самбуугийн нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо мөнгөн медаль хүртэж амжилтынхаа гарааг эхэлжээ.
1978, 1979, 1981 онуудад өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон ба 1980 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аравдугаар ангид байхдаа анх удаа оролцон түрүүлж, тухайн үедээ хамгийн залуудаа улсын аварга болсон амжилтын эзэн болжээ.
Тэрээр улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 19 удаа оролцож хамгийн олон буюу 236 өрөг тогложээ. Мөн 1996 онд Армен улсын Ереван хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцжээ. Г.Баярмаа нь МУИС-ийг газар зүйн багшийн мэргэжлээр төгсчээ.


Хуваалцах: