Өлзийбат Гэрэлмаа

Өлзийбат Гэрэлмаа

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1971-01-02
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал
Монгол улсын шатрын Хорин найм дахь аварга Өлзийбатын ГЭРЭЛМАА

Спортын мастер Ө.Гэрэлмаа 1971 онд Булган аймагт төржээ. 10-р ангиа төрөлх сумандаа төгссөн байна. Түүнд аав нь шатрын нүүдэл зааж өгснөөр шатарт дур сонирхолтой болж улмаар улсын аваргын алдарт хүрчээ. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 5 удаа оролцож 61 өрөг тоглохдоо 1988 онд түрүүлж спортын мастер цол хүртэн хамгийн залуудаа улсын аварга болжээ.
Мөн 1990 онд Югослав улсын Нови Сад хотноо явагдсан дэлхийн шатрын олимпиадад манай улсын эмэгтэй шатарчдын баг түүхэн амжилт гаргахад түүний оруулсан хувь нэмэр багагүй билээ. 
Хуваалцах: