Гэндэн Оюунчимэг

Гэндэн Оюунчимэг

Шатар

Танилцуулга

Төрөл Doctor
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 2020-09-14
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын шүүгч
Сошиал

Монгол улсын шатрын Гучин хоёр дахь аварга Гэндэнгийн ОЮУНЧИМЭГ

Улсын аварга Гэндэнгийн Оюунчимэг 1971 онд Дархан-Уул аймагт төржээ. 1987 онд нийслэлийн 17-р сургууль, 1994 онд МУИС-ийг физикч, 1997 онд “Шавь” сургуулийг сэтгүүлч, 2010 онд Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгсчээ. 1988-1991 онд Улсын залуучуудын шигшээ багийн тамирчин байв.

1989 оны дэлхийн оюутны универсиад наадамд шагналт 4-6-р байр, 1990 оны Улаанбаатар хотын аварга, МБАТ-ий IX спартикиадын мөнгөн медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 9 удаа оролцож 112 өрөг тоглохдоо 1989 онд 4-р байр, 1991 онд түрүүлсэн. 1991 онд Спортын мастер цол, 2006 онд Дэлхийн шатрын холбооны шүүгч, 2014 онд Олон улсын шүүгч, Дэлхийн Шатрын Холбооны зааварлагч багш цол хүртсэн. 

Хуваалцах: