Түвшинтөгс Батцэцэг

Түвшинтөгс Батцэцэг

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Спортын мастер
Сошиал

Шатрын спортын мастер, улсын аварга Т. Батцэцэг 1978 оны 2 дугаар сарын 22 – нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр нийслэлийн 93-р дунд сургууль, МУИС – ийн ОУХДС – ийг тус тус төгсчээ.

Багаасаа Монголын хүүхдийн ордны шатрын дугуйланд спортын мастер Н. Төрбатын удирдлаганд хичээллэсэн нь ирээдүйд сайн шатарчин болох замыг нь зүгшрүүлж өгсөн нь мэдээж юм.

Батцэцэг амжилтаа ахиулж, ур чадвараа тасралтгүй сайжруулсаар 1995 онд спортын мастер, 1997 онд дэлхийн шатрын холбооны мастер, 2001 онд олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Тэрээр насанд хүрэгчдийн улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд 12 удаа шалгаран оролцож 148 өрөг наадахдаа гурван удаа улсын аврагаар шалгарчээ.

Батцэцэг 1997 онд Макао, 1998 онд Энэтхэг улсад зохиогдсон Азийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль, 1999 онд Малайз улсад явагдсан оюутан шатарчдын аврага шалгаруулах тэмцээнд багийн болон хувийн дүнгээр тэргүүлж, 2002 онд Улаанбаатар хотод болсон оюутны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргажээ.

Батцэцэг Ереван, Элст, Стамбул, Пальма де Мальоркагийн дэлхийн шатрын олимпиадуудад амжилттай оролцсон байна. Тэрээр 2004 онд Пальма де Мальоркагийн олимпиадад 3-р ширээнд тоглож хүрэл медаль хүртжээ. Мөн ондоо Монголын шилдэг тамирчдад олгодог “Бөрте Чоно” – ын зэнээр шалгарсан нь чухам нүдээ олсон явдал байлаа. Батцэцэг өдгөө ГХЯ – нд алба хашдаг.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 27-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 27-р тэмцээн 2021-11-17 Баянгол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 28-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 28-р тэмцээн 2021-11-17 БГД Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 29-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 29-р тэмцээн 2021-11-17 БГД Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 30-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 30-р тэмцээн 2021-11-17 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 31-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 31-р тэмцээн 2021-11-17 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 32-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 32-р тэмцээн 2021-11-17 МУИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 33-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 33-р тэмцээн 2021-11-17 БЗД Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 35-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 35-р тэмцээн 2021-11-17 ГХЯ Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 36-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 36-р тэмцээн 2021-11-17 ГХЯ Шатар
Хуваалцах: