Ууганбаяр Лхамсүрэн

Ууганбаяр Лхамсүрэн

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр
Улс
Спорт Шатар
Цол, зэрэг Эмэгтэй олон улсын мастер
Сошиал
Монгол улсын шатрын Дөчин тав дахь аварга Ууганбаярын ЛХАМСҮРЭН
Олон улсын шатрын холбооны мастер У.Лхамсүрэн 1991 онд Говь-Алтай аймагт төржээ. 2007 онд нийслэлийн Гурвантамир дунд сургууль, 2011 онд СЭЗДС-г төгссөн. 2006 оны Монгол улсын шилдэг сурагч болсон.
Спортын дэд мастер Ц.Довдонгийн удирдлаган дор 9 настайдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш болох эмээ нь спортын дэд мастер Г.Хандсүрэн юм.
Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 2003, 2005, 2006, 2007 оны аварга. 2005 онд спортын мастер, 2011 онд Олон улсын шатрын холбооны мастер цол хүртсэн.
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 10 удаа оролцохдоо 41, 42, 45-р тэмцээнүүдэд түрүүлсэн.
2006 онд Гүрж улсын Батуми хотноо явагдсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 7-р байр эзэлсэн.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: