Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Төрөл | Trainer |
Хүйс | Эрэгтэй |
Төрсөн өдөр | |
Улс | |
Спорт | Шатар |
Цол, зэрэг | Дэлхийн шатрын холбооны мастер |
Сошиал |
Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт Олон улсын шатрын холбооны мастер Ч.Хүрэлбаатар нь 1955 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ.
1973 онд 10-р анги, 1979 онд МУИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн.
1979-1991
онд Булган аймгийн 1-р арван жилийн сургуульд математикийн багш, 1991 оноос
өнөөг хүртэл шатрын
дасгалжуулагчаар ажиллаж байна.
1975 онд Спортын дэд мастер, 1979 онд Спортын
мастер, 1988 онд "Тоншуул-88" олон улсын тэмцээнд дэд байрт шалгаран
Олон улсын шатрын холбооны мастер цолуудыг хүртсэн.
Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 удаа шалгаран оролцохдоо 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.
Швейцарийн Люцерн /1982/, хуучнаар Югославын Нови Сад /1990/, Филиппины Манил /1992/, ОХУ-ын Москва /1994/ хотуудад зохиогдсон Дэлхийн шатрын олимпиадад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон.
Шатрын хүрээнийхэн түүнийг Америкийн алдарт шатарчин, довтолгооны мастер Гарри Пильсберитэй адилтган үзэж, түүний нэрээр авгайлан "Монгол Пильсбери" хэмээн дууддаг. Хойч үеийнхэн, шатар сонирхогчдод зориулан арваад ном бичсэн нь шатрын спортоор хичээллэгч хүүхэд, залуусын ширээний ном болсоор байна.
Ч.Хүрэлбаатарын шавь нараас Олон улсын мастер
Намхайн Баттулга, ОУШХ-ны мастер Сэрээнэнгийн Ган-Од, Спортын дэд мастер
Ядамбаатарын Алтанхундага, Хүрэлбаатарын Тэмүүжин зэрэг олон арван цолтой
шатарчид төрөн гарчээ.
Тэрээр одоо ч хүчтэй өрсөлдөгч хэвээр байж, тэмцээнүүдэд амжилттай оролцож, түүний
зэрэгцээ олон арван шавь нараа дасгалжуулсаар байна.
Ч.Хүрэлбаатар нь шавь нараа сургахаас гадна өсвөр үеийнхэнд зориулан шатрын ном, сурах бичиг олныг гаргаж, өнөөдөр хүүхэд залуучуудын ширээний ном болгоод байна. Тухайлбал, “Испани гараа”, “Гамбит”, “Гарааны урхи”, “Эртний энэтхэг хамгаалалт”, “Легалийн мад” зэрэг номыг нэрлэж болно.
Ч.Хүрэлбаатарын зүтгэл, амжилтыг аймаг орон нутгаас үнэлж, түүний нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Булган аймгийн депутатын танхимд 8 хүнтэй хөлөг харахгүйгээр цээжээр тоглоод дараа нь Улаанбаатар хотод МУИС-ийн 206 тоот танхимд Математикийн улсын олимпиадад оролцогчид болон МУИС-ийн шатарчин оюутнууд оролцсон 8 хүнтэй хөлөг харахгүй зэрэг тоглосон. Ийнхүү хөлөг харалгүй зэрэг тоглосон нь Монгол улсад анх удаагийнх болсон билээ.
Түүний шатрын спортыг хөгжүүлэхэд Булган аймагтаа оруулсан хувь нэмэр, зүтгэл, аймгийн удирдлагуудын дэмжлэгээр Булган аймагт шатрын спортыг эрчимтэй хөгжүүлж, иргэд, байгууллага, хамт олны санал санаачлагыг өрнүүлэх замаар бүх нийтийн спорт болгох, өндөр зэрэгтэй шатарчдыг тусгайлан бэлтгэх, нөхцөл боломжийг бүрдүүлж улсын болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцох, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд шатрын спортыг хөгжүүлэх өөрийн онцлогт тохирсон хөтөлбөртэй болгох, Насанд хүрэгчдийн ба сурагчдын аймгийн шигшээ багтай болох, эцэг эх байгууллага хамт олны хамтын ажиллагааг сайжруулах, улс, аймгийн тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах зорилгоор ИХТ-ийн тогтоолоор 2013-2016 онд “Шатар” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Энэ нь бусад аймгуудад үлгэр жишээ болсон чухал ажил болсон.
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна