Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Төрөл | Trainer |
Хүйс | Эрэгтэй |
Төрсөн өдөр | |
Улс | |
Спорт | Шатар |
Цол, зэрэг | Спортын мастер |
Сошиал |
Спортын дэдмастер Даш овогтой Дамдин нь олон жил шатрын спортод сэтгэл зүрх, оюун ухаанаадайчлан өсвөрийн шатарчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Д.Дамдин нь 1962онд Ленинградын Төмөр замын дээд сургуулийн автоматик алсын удирдлагын ангийгтөгсч ирээд төмөр замд 38 жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 1998 онд тэтгэвэртгарсан.
Шатрыг 10 дугааранги төгсөх жилээ сурч, идэвхтэй тоглож, 1-р зэрэг биелүүлсэн байна.
1960-1970 ондвагон депогийн нэрэмжит шатрын өндөр зэрэглэлийн шатарчид оролцсон тэмцээндамжилттай тоглож дэд мастер цолыг биелүүлсэн. Шатрын холбооны нэрэмжит тэмцээндхоёрдугаар байр эзэлж, чансаагаа 2125 хүргэсэн.
1998 оноос одоогхүртэл өсвөрийн хүүхдүүдэд шатрыг зааж сурган, олон арван шилдэг шатарчдыгтөрүүлсэн. Тухайлбал, М.Гүнбаяр, Б.Галмандах, Барсаа, Сарантунгалаг, У.Батцэцэгнарын зэрэг спортын мастеруудыг нэрлэж болно. Шавь Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг нарыгулсын 5 удаагийн аварга болгоод, Их мастер Д.Шаравдоржид шилжүүлэн өгч байв.
Сүүлийн 2-3 жилД.Мөнхзул, Д.Хонгорзул, Д.Өнөрзул нарыг сургаж, Д.Мөнхзул өсвөрийн Дэлхийнаварга цолыг хүртэхэд дасгалжуулагчийн хувиар голлох үүргийг гүйцэтгэсэн.
Энэ хугацаанд шатрын60 гаруй номыг монгол хэлнээ орчуулан хүргэж, олны хүртээл болгосон. Түүнийорчуулсан ном өнөөдрийн анхлан суралцагчид, шилдэг шатарчдын ширээний ном болонүр дүнгээ өгсөөр байна.
Ном орчуулахын зэрэгцээсургалтын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, онол, практикт суурилсанхэлбэрээр боловсруулан сургалтад нэвтрүүлж байна.
Д.Дамдин ньэнэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд "Хамтын хүч" шатрын клубыгшинээр байгуулж, өсвөрийн шатарчдыг тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуусистемтэй бэлтгэх, цаашид гүнзгийрүүлэн судлуулах зорилгоор үйл ажиллагаагааявуулж байна.
Түүний хөтөлбөрийн агуулга нь гараанд тоглох зарчмыншаардлагууд, хүчээ дайчлах, гарааны санаачлага ба сөрөг довтолгоо, төвийн үүрэг,орон зайн хүчин зүйл, тактик ба комбинацийн ойлголт, хувилбар тоолох ,төгсгөлийн стратеги зэргийг бүхэлд нь судлахаар оруулж өгсөн. Мөн орчин үеийнзөнгөөр тоглох, сэтгэх хандлага, арга барилд сургах зорилготой юм.Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна