Утас: +976-262449 И-мэйл: info@sport.gov.mn
Төрөл | Trainer |
Хүйс | Эрэгтэй |
Төрсөн өдөр | |
Улс | |
Спорт | Шатар |
Цол, зэрэг | Дэлхийн шатрын холбооны зааварлагч багш |
Сошиал |
Чойжамц овогтой Баттүвшин нь 1977 оны 9 дүгээр сарын 18-нд төрсөн. Ч.Баттүвшин нь төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн шатрын дасгалжуулагч багшаар ажилладаг. Тэрээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан шатрын анхан, дунд, гүнзгий шатны хөтөлбөрийг боловсруулсан. Мөн “Гараанд тоглох арга”, “Хөнгөн бод бүхий төгсгөл”, “Тооцоолон бодох техник” зэрэг гарын авлагыг хэвлүүлэн гаргасан.
Шатрын дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа олон арван шавь нарыг бэлтгэн гаргасан төдийгүй түүний шавь нар нь улс, олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож удаа дараа шагналт байрт шалгарч ирсэн.
Түүний шавь Д.Номин-Эрдэнэ нь БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Грек улсад зохиогдсон Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр алтан медаль, 2015 онд эмэгтэй их мастер цолыг хүртээд зогсоогүй эрэгтэй Олон улсын мастер цолыг хүртэж, нэг жилийн дотор Олон улсын шатрын холбооны хоёр том цолыг ханган биелүүлж онцгой амжилт гаргаад байна.
Мөн Ч.Баттүвшингийн шавь Б.Алтантуяа нь Бразил улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Сингапур улсад зохиогдсон Зүүн Азийн аваргаас алтан медаль, Солонгос улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний стандарт болон түргэн тоглолтын төрлүүдэд хүрэл медаль хүртсэн.
2008-2015 онуудад Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс түүний шавь нар тогтмол амжилттай оролцож, алтан медаль 6, мөнгөн медаль 8, хүрэл медаль 5-ыг хүртсэн.
Олон улсын шатрын холбооноос Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан шатрын дасгалжуулагчийн семинарт амжилттай оролцож Олон улсын шатрын холбооны зааварлагч багш (FI) цолыг хүртсэн.Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна
Мэдээлэл байхгүй байна