Пүрэвдорж Бүжинлхам

Пүрэвдорж Бүжинлхам

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эмэгтэй
Төрсөн өдөр 1948-10-21
Улс Монгол
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал
Монгол улсын шатрын Хорь дахь аварга Пүрэвдоржийн БҮЖИНЛХАМ

Улсын хошой аварга, спортын мастер Пүрэвдорж овогтой Бүжинлхам нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган гол хэмээх газар 1948 онд төржээ. Бүжинлхам 1966 онд Улаанбаатар хотод 10 жилийн 24-р дунд сургууль, 1973 онд УБДС-ийг тус тус төгсч, багшийн мэргэжил эзэмшсэн байна.

П.Бүжинлхам нь олон жил тогтмол сайн тоглож амжилтад хүрсэн манай ахмад мастеруудын нэг, залуу шатарчдын дууриал болсон тамирчин, сурган хүмүүжүүлэгч билээ. Тэрээр 1956 оноос эхлэн шатрын спортоор хичээллэж, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1974, 1976 онуудад алт, 1982 онд мөнгө, 1998 онд хүрэл медаль тус тус хүртэж, дэлхийн шатрын олимпиад, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээн, бүх ард түмний спартакиад, нэрэмжит тэмцээнээс 9 алт, 9 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж байв. 1980 онд Швейцарь улсад зохиогдсон дэлхийн эмэгтэйчүүдийн 13 дугаар олимпиадад амжилттай оролцож, дурсгалын медалиар шагнуулан Монгол улсынхаа нэрийг гаргасан юм.

П.Бүжинлхам сайн тоглогч төдийгүй өсвөр залуу үеийг шатрын спортын онол дадлагад сургах талаар олон жил үр бүтээлтэй ажилласан сайн дасгалжуулагч юм. Түүний шавь нар нь улсын аварга шалгаруулах тэмцээнээс тогтмол алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байна.

1966-1967 онд Биеийн тамир, спортын “Хөдөлмөр” нийгэмлэгт, 1973-1974 онд “Хоршоолол” нийгэмлэгт 1975-1983 онд Хүүхдийн ордонд, 1995-1999 онуудад Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын төвд, 1999 оноос Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт сургалтын төвд багш, дасгалжуулагчаар ажиллан ийм амжилтад хүрчээ.

 

                 П.Бүжинлхамын дасгалжуулсан баг, тамирчдын авсан медаль,

                       спортын өндөр зэрэгтэн бэлтгэсэн тоон үзүүлэлт:

 

                                    Олон улсын       Улсын аварга         Спартакиад

                                      тэмцээн

1.  Алтан медаль                 5                         42                         17

2.  мөнгөн медаль               6                          40                         25

3.  хүрэл медаль                 8                          52                         30

 

               1. Олон улсын мастер                    3

               2. Спортын мастер                          11

 

Түүний шавь нараас ОУМ Б.Анхчимэг, Д.Янжинлхам, С.Отгонжаргал, ОУШХМ Н.Тунгалаг, спортын мастер Ц.Энхбат, Д.Соёлмаа, В.Сарангэрэл, Б.Ундрахбуян, Б.Эрдэнэцэцэг нарын зэрэг олон арван хүүхдийг шатарчин болох замд хөтлөн оруулж, улс орноо төлөөлөн Унгар, Герман, Чех, Испани зэрэг улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байв. Түүний багш-дасгалжуулагчийн хөдөлмөр зүтгэлийг олон улсын хэмжээнд үнэлэн 1998 онд Москва хотноо зохиогдсон Дэлхийн хүүхдийн спортын наадмын шилдэг дасгалжуулагчийн шагнал, 2000 онд Олон улсын шатрын холбооноос хүндэт өргөмжлөл тус тус хүртээсэн байна. Өсвөрийн хүүхдүүдэд ухаан урам хайрласан дасгалжуулагч П.Бүжинлхамын биеийн тамир, спортын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зүтгэлийг төр засаг, биеийн тамир спортын байгууллагаас үнэлж дараах шагнал хүртээсэн байна:

    

    

        Шагналын нэр                                                    он

Монгол улсын спортын мастер                                   1974

МХЗЭ-ийн ТХ-ны 60 жилийн ойн медаль                   1986

Багшийн алдар медаль                                               1989

Монголын Залуучуудын Холбооны хүрэл медаль    1990

Ардын боловсрлын тэргүүний ажилтан                     1991

Биеийн тамирын тэргүүний ажилтан                          1995

Засаг даргын нэрэмжит шагнал                                  1999-2001

Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль                 2001

Хөдөлмөрийн Хүндэт медаль                                      2002

 

          2015 оны насанд хүрэгчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түүний 3 шавь Б.Анхчимэг, Д.Янжиндулам, С.Отгонжаргал алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж, бахархмаар амжилтыг гаргасан. Б.Анхчимэг нь улсын аваргаас 5 удаа алт, 2 удаа мөнгө, 2 удаа хүрэл медалийг хүртэж өндөр амжилт үзүүлсээр байна.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 8-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 8-р тэмцээн 2021-11-15 БТДС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 10-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 10-р тэмцээн 2021-11-15 Улаанбаатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 12-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 12-р тэмцээн 2021-11-15 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 14-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 14-р тэмцээн 2021-11-16 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 15-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 15-р тэмцээн 2021-11-16 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 18-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 18-р тэмцээн 2021-11-17 Сүхбаатар шатар Шатар
Хуваалцах: