Дашзэгвэ  Шаравдорж

Дашзэгвэ Шаравдорж

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1974-10-21
Улс Монгол
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

    Манай улсаас төрсөн,шатрын спортын дээд цол зэрэг - олон улсын их мастер цолыг хүртсэн,хоёрдахь хүн Д.Шаравдорж 1974 оны 10 дугаар сарын 21 – нд Говь – Алтай аймгийн Алтай суманд төржээ.

Авъяаслаг сэргэлэн хүү бага наснаасаа шатрын спортыг сонирхох болж Монголын хүүхдийн ордны шатрын дугуйланд спортын мастер Н.Төрбатын удирдлаганд хичээллэн их мастер болох гараагаа эхэлжээ. Тэрээр 1990 онд Монголын шатрын холбооны цом булаалдах тэмцээнд үзүүлсэн амжилтаараа шатрын спортын дэд мастер цол хүртэн хойтон жил нь улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд анх удаа хүчээ сорьжээ.

Д.Шаравдорж 1992 онд спортын мастер, 1995 онд дэлхийн шатрын холбооны мастер, 1999 онд олон улсын их мастер хэмээх шатарчин бүрийн мөрөөдлийн цолыг тус тус хүртжээ. Шаравдорж улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцон 35, 42-р тэмцээнүүдэд түрүүлжээ.

Тэрээр 1998 онд Мьянмар улсад зохиогдсон Азийн бүсийн тэмцээнд Филиппиний их мастер Р.Антонио, Индонезийн их мастер У.Адианто, олон улсын мастер Л.Деди нартай ижил оноотойгоор 1-4-р байруудыг хуваан эзэлж нэмэлт тоглолтонд Адиантотой халз тоглож онооны ялимгүй зөрүүгээр ялагдаж шагналт гуравдугаар байрыг эзэлжээ.

   Тэрээр мөн Улаанбаатар хотод зохиогдсон “Алтай”, 2002 онд ОХУ – ын Новосибирск хотноо явагдсан олон улсын тэмцээнүүдэд тус тус түрүүлсэн юм.

Шаравдорж эх орноо төлөөлөн дэлхийн шатрын олимпиадад 3 удаа амжилттай оролцжээ.

Их мастер Шаравдорж 1999 онд Монгол улсын шилдэг тамирчнаар шалгарсан нь эзнээ олсон өргөмжлөл байлаа.Түүний бие 2000 онд МУБИС – ийг газар зүй  - аялал жуулчлалын мэргэжлээр төгсчээ. Сүүлийн үед Шаравдорж АНУ – д амьдарч байгаад эх орондоо ирж, олон арван мэргэжлийн шатарчдыг төрүүлэх үйлст тасралтгүй зүтгэж байна. Түүний хөдөлмөрийг Төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.  

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн 2021-06-03 Алдар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 33-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 33-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 35-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 35-р тэмцээн 2021-06-03 Улаанбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 38-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 38-р тэмцээн 2021-06-04 Улаанбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 40-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 40-р тэмцээн 2021-06-04 МИАТ Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 41-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 41-р тэмцээн 2021-06-04 УБИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 42-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 42-р тэмцээн 2021-06-04 УБИС Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 43-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 43-р тэмцээн 2021-06-04 УБИС Шатар
УАШТ-ны Хагас шигшээ 2011 УАШТ-ны Хагас шигшээ 2011 2022-01-20 Улаанбаатар Шатар
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ 2022-03-13 Баянгол дүүргийн Шатрын баг Шатар Шатар / Эрэгтэй
Хуваалцах: