Нямаа Төвсанаа

Нямаа Төвсанаа

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1965-12-16
Улс Монгол
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

Зохиолч Нямаагийн отгон хүү Төвсанаа 1965 оны 12 дугаарсарын 16 – нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт төржээ.

Тэрээр 1983 онд нийслэлийн 10 жилийн 57 – р сургууль,1988онд Политехникийн дээд сургуулийг тус тус төгсөж геологичийн мэрэгжил эзэмшсэнээсхойш өдгөөг хүртэл геологийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.

Төвсанаа хүү ах нарынхаа нөлөөгөөр бага балчраасаа шатартайнөхөрлөж тэр үед өсвөр үеийнхний дунд зохиогддог байсан “Оюун түлхүүр” сэтгүүлийннэрэмжит тэмцээнд дөрвөнтээ түрүүлсэн нь хэн ч эвдээгүй дээд амжилт болон Монголыншатрын түүхнээ үлдсэн юм.

Төвсанаа 1985 онд дэд мастер болж 1986 онд залуучуудынулсын аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байв. Тэрээр улсын аврагашалгаруулах шигшээ тэмцээнд 17 удаа шалгаран оролцсон,1993 онд шатрын спортын мастер,1999онд олон улсын шатрын холбооны мастер цол авсан.

Нэрт шатарчин Төвсанаа Монгол улсын шатрын шигшээ багийн бүрэлдүүнд багтанМосква, Блед, Туринд болсон дэлхийн шатрын олимпиадууд, 1999 оны Азийн хотуудынбагийн хийгээд Ази тивийн улсуудын багийн аврага шалгаруулах болон Улаанбаатар-90,Новосибирск-99,Цагаансар-99 зэрэг олон тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ. Тэрээр дотоодод зохиогдсонолон тооны нэрэмжит тэмцээнд шагналт байранд удаа шалгарч байсны зэрэгцээ Чин ванХанддоржийн нэрэмжит тэмцээний 1999 оны аварга. 
Хуваалцах: