Цэдэндэмбэрэл Лхагвасүрэн

Цэдэндэмбэрэл Лхагвасүрэн

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр 1967-09-20
Улс Монгол
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын хэмжээний мастер
Сошиал

  Манай улсыншатарчдын дотроос суут Виши Ананд, Хесус Ногейрас, Энтони Майлс, Ян Роджерс зэрэгдэлхийн одуудтай томоохон тэмцээнүүдэд эн тэнцүүхэн наадсан цөөхөн шатарчдын нэгбол Ц. Лхагвасүрэн мөн.

Ц.Лхагвасүрэн 1968 оны 9 дүгээр сарын 20 – нд Улаанбаатархотод төржээ. Анх өвөг эцгээрээ шатрын нүүдэл заалгаснаар бүр багадаа мэргэжилтнүүдийнанхаарлыг татсан хүү 2-р ангийн сурагч байхаасаа улсын 2-р шигшээ багт хичээллэжэхэлжээ.

Хүүгийн авъяасыг танин мэдэж хөгжүүлсэн хүмүүс бол мастерШ.Пүрэвжав, олон улсын мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн хоёр юм.

Лхагвасүрэн өөрийн уйгагүй оролдлого, хичээл зүтгэл,дасгалжуулагч багш нарынхаа ивээлээр тоглолтынхоо чадварыг богино хугацаанд ахиулждунд сургуульд сурч байх үеэсээ УАШТ – д оролцон хүрэл медаль хүртэж Монгол улсынхамгийн залуу мастер болжээ.

Тэрбээр гараа, дунд үе, төгсгөлийн аль алинд жигд тоглодог,цагт орсон үедээ бүр ч ид хавтай байдгаараа шатарчин нөхдийнхөө  бишрэлийг төрүүлдэг юм.

Ц.Лхагвасүрэн өсвөрийн шатарчдын улсын хошой аврага,дэлхийн идэрчүүдийн аврага шалгаруулах тэмцээний 5-р байрын шагналтан бөгөөд УАШшигшээ тэмцээнд 16 удаа оролцож 1996 оны алт, 1990, 1992, 1999 оны мөнгө, 1984,1985, 1994, 1995, 1998 онуудын хүрэл медальтай.

Тэрээр Москва хотын БТДС – ийн шатрын ангийг дасгалжуулагчийнмэргэжлээр төгссөн бөгөөд оюутан ахуйдаа Чехословакт зохиогдсон олон улсын тэмцээнд  3-4-р байрыг хуваалцан Улаанбаатарын 1989 оныолон улсын тэмцээнд 2-3-р байр эзэлжээ.

Лхагвасүрэн 1984 онд спортын мастер, 1988 онд ФИДЕ-гийнмастер, 1998 онд олон улсын мастер цолыг тус тус хүртжээ.

Тэрээр Югославын Нови – Сад, Филиппиний Манила, ОХУ – ын Москва, ХалимагийнЭлст хотуудад зохиогдсон дэлхийн шатрын олимпиадуудад амжилттай оролцсон манай улсыншилдэг шатарчдын нэг.1998 онд Элстэд явагдсан олимпиадад 118 орны шилдэг шатарчидоюун ухаанаа уралдуулсан тэмцээнд манай баг өмнөх амжилтаа ахиулан 39-р байр эзлэхэдЛхагвасүрэн жинтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд энэ үеэр зохиогдсон бодлого бодолтынтэмцээнд түрүүлсэн юм. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас үнэлж 2016 онд Алтангадас одонгоор шагнасан билээ. 

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 25-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 25-р тэмцээн 2021-05-29 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 26-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 26-р тэмцээн 2021-05-29 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 30-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 30-р тэмцээн 2021-06-03 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 34-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 34-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 35-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 35-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 36-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 36-р тэмцээн 2021-06-04 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 38-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 38-р тэмцээн 2021-06-04 СБД шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 39-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 39-р тэмцээн 2021-06-04 СБД шатар Шатар
Хуваалцах: