Жамбалдоо Лхагва

Жамбалдоо Лхагва

Шатар

Танилцуулга

Төрөл Athlete
Хүйс Эрэгтэй
Төрсөн өдөр
Улс Монгол
Спорт Шатар
Цол, зэрэг Олон улсын мастер
Сошиал

Ж.Лхагваа1944 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Зоогийн – Ус гэдэг газар төржээ.

Тэр бага наснаасшатар,даам зэргийг сонирхон оролдсоор 1957 онд Чойр өртөөний шатрын аваргаар тодорчурам зориг орон шатарт нэгэн насныхаа амьдралыг зориулах,өөрт нь хийгээд өрөөл бусдадөгөөж буянтай амьдралынхаа замналыг эхэлжээ.

Ж.ЛхагвааМонгол улсын аварга шатарчин шалгаруулах 13-дахь тэмцээнд Өмнөговь аймгийн бүсээсанх шалгаран оролцсоноос  хойш босго өндөртэйэл тэмцээнд нийтдээ хамгийн олон удаа буюу 24 удаа шалгаран оролцож 315 өрөг тоглосны159 өрөгт хожсон нь  нэгэн төрлийн, тэр тусмаамэргэжлийн хүмүүст бахархам дээд амжилт юм. Мөн УАШТ-д 22 удаа 50-иас дээш хувийнамжилт үзүүлсэн, хамгийн олон медаль хүртсэн, сүүлийн үеийн авъяаслаг шатарчин-гавъяаттамирчин, их мастер Б.Хатанбаатараас өмнө олон жил хамгийн дээдэд тооцогдож байсан6 удаа түрүүлсэн амжилт зэргийг нь бас нэмж дурьдах ёстой юм.

   Ж. Лхагваа 1963 онд МБАТ – ний II спартакиададтүрүүлэн дэд мастер, 1970 онд спортын мастер, 1988 онд дэлхийн шатрын холбооны мастер,1972онд улсын шүүгч,1990 онд олон улсын шүүгчийн цол хүртжээ.

    Тэрээр 1976 онд ЗХУ – ын нийслэл Москва хотынБиеийн тамирын дээд сургуулийг шатрын багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсч1976-1991 онд МБТСЭ – ийн Төв зөвлөл, БТСУХ – д шатрын дасгалжуулагч, ахлах мэргэжилтэн,1978 – 2000 онд Монголын Шатрын холбооны нарийн бичгийн даргаар, 2000 – 2005 ондБТСҮТ – д мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын шатрын холбоонд Хяналтынзөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.

Монголын шатрынхолбооны сонгуульт ажлыг эрхэлж байх хугацаандаа 1983-1990 онуудад Тоншуул сэтгүүлийннэрэмжит олон улсын норм бүхий,1996 онд Цагаан сар-96  нэртэй олон улсын их мастерын норм бүхий тэмцээнүүдийгамжилттай зохион байгуулсны үрээр манай орон олон улсын мастер дараа нь их мастерцолтой шатарчидтай болж хийж бүтээсэн гавьяаных нь үр шим өгөөжөөр нь бахархаж  байна. 

   Ж.Лхагваа дэлхийн шатрын олимпиадад 7 удаа амжилттайоролцсон бөгөөд тэдгээрээс 1970 оны Зигений олимпиадад манай баг дорвитой амжилтгаргахад түүний оруулсан хувь нэмэр багагүй юм.

Манай орондшинэ тутам хөгжиж байгаа Го даамын төрөлд улсын анхны аварга болсон нь угаас оюуныспортод унаган авъяастай хүний шинж юм.

Тэрээр2000 онд “Морины нүүдэл” хэмээх шатрын клуб үүсгэн байгуулсан бөгөөд шавь нарааснь ОУМ Б.Анхчимэг, Д.Янжиндулам нар нь улсын аварга болж олон улсын мастер цол хүртэн олимпиад бүсийн аварга бусад олон улсын тэмцээнүүдэд амжилттай тоглоцгоож байна. 

   Монголын шатрын нэрт зүтгэлтэн,шатарчин, дасгалжуулагч багш Лхагваа хойч үедээ арваад ном бүтээлээ өргөн барьж оюуны хөрөнгө оруулалт хийсэнбуянтан билээ.

Монголын төр Лхагваагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Aлтангадас одон болон ойн медалиуд, БТС-ын тэргүүний ажилтан цол, МҮОХ-ны  Алтан – Оч медалиар тус тус шагнажээ. Төр засаг түүний олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын гавъяат дасгалжуулагч хэмээх эрхэм цолыг 2019 онд хүртээсэн юм. 

Ази тивийн Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 7-р сарын 14-21-нд цахимаар болж, дэлхийн шатрын холбооны мастер Ж.Лхагва, спортын мастер Д.Сэржмядаг нар эрэгтэй, эмэгтэй ангилалд II байрт тус тус шалгарч Ази тивийн дэд аваргууд боллоо.

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Тэмцээн Төрөл Огноо Баг Спорт Ангилал
БНМАУ-ын аварга шалгаруулах 18-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 18-р тэмцээн 2021-05-29 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 19-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 19-р тэмцээн 2021-05-29 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 20-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 20-р тэмцээн 2021-05-29 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 21-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 21-р тэмцээн 2021-05-29 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 22-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 22-р тэмцээн 2021-05-29 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 23-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 23-р тэмцээн 2021-05-29 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 27-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 27-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 28-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 28-р тэмцээн 2021-06-03 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 29-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 29-р тэмцээн 2021-06-03 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 30-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 30-р тэмцээн 2021-06-03 Сүхбаатар шатар Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 31-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 31-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 32-р тэмцээн 2021-06-03 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 36-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 36-р тэмцээн 2021-06-04 Хоршоолол Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 37-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 37-р тэмцээн 2021-06-04 Хүч Шатар
БНМАУ-ын аварга шалгаруулах 39-р тэмцээн БНМАУ-ын аварга шалгаруулах 39-р тэмцээн 2021-06-04 СБД шатар Шатар
Ахмадын улсын аварга Ахмадын улсын аварга 2022-01-20 Улаанбаатар Шатар
Хуваалцах: