Бату-Тэмүүлэл спорт клуб Бату-Тэмүүлэл спорт клуб

Танилцуулга

Манай “БАТУ ТЭМҮҮЛЭЛ СПОРТ КЛУБ” нь 2014 оны 9 дүгээр сараас эхлэн волейболын сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 2019оны 01 дүгээр сарын 07-нд албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн ажилллаж байна.

Манай клубд 9-18 насны 120 орчим  хүүхэд үнэ төлбөргүй хичээллэдэг бөгөөд сүүлийн 3 жилд аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилтаа тогтмол ахиулан оролцож 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 2018 оны МИНИ волейболын УАШТ-д 96 багаас шилдэг 16 багт шалгарсан амжилт гаргасан. 

2019 онд МИНИ волейболын ААШ тэмцээнд 2 насны төрөлд 10 багийн 48 хүүхэд оролцож 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд МИНИ волейболын УАШТ-д 6 багийн 30 хүүхдийг оролцуулахаар төлөвлөн бэлтгэл сургуулилт хийж байна.

·        2018 оны ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболынулсын аварга шалгаруулах тэмцээний бага насны ангилалд Э.Эрхэс “Өсөх ирээдүйтэй тамирчин”

·        2019 оны ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсынаварга шалгаруулах тэмцээний бага насны ангилалд Э.Алтансувд ахлагчтай “Батутэмүүлэл-1” эмэгтэй баг тэргүүн байр,

2019 оны ОУХМЖ.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний ахлах насны ангилалд Ч.Сувданцэцэг “Өсөх ирээдүйтэй тамирчин”

 

 

Багийн гишүүд

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Мэдээлэл байхгүй байна

Хуваалцах: